МТ-ийн Инкубаторын 26 дэх элсэлтийн дүн гарлаа

МТ-ийн Инкубаторын 26 дэх элсэлтийн дүн гарлаа

Мэдээллийн технологийн 26 дэх удаагийн сонгон шалгаруулалтыг 2015 оны 12-р сарын 04-ний өдөр МТҮП-ын 217 тоот буюу “Coworking space 2”-т зохион байгуулав.

i-26

Энэ удаагийн элсэлтээр нийт 8 компани, 1 иргэн бүртгүүлж, элсэлтийн сонгон шалгаруулалтанд орлоо. Дээрх компани болон иргэдийн элсэлтийн бичиг баримтуудыг 2015 оны 11-р сарын 16-аас 2015 оны 12-р сарын 04-ний өдрүүдэд хүлээн авч эх материалуудыг 12-р сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт нээж танилцуулав. МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын 1.4-р заалтанд заасны дагуу МТҮП-ын Ерөнхий захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгаруулж, нэгдсэн дүнг тавилаа. Үүнд:

1.Шинэлэг бүтээлч санаа

2.Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл

3.Эдийн засгийн үр ашиг

4.Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар

5.Үйл ажиллагааны төлөвлөгөө

inc-26.

Сонгон шалгаруулалтаар “Хабул Электроникс” ХХК, “Гөүсмарт” ХХК, “Наномэп” ХХК, “Мосс” ХХК, “Анрид” ХХК, “Айхотел” ХХК-иуд хангалттай дүн авч МТ-ийн инкубаторт элсэн орох болзлыг хангалаа.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

inc-26..

Салбарын байгууллагууд