Мэдээ

International Computer Driving License (ICDL) – Дэлхийн 100 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн компьютерын ур чадварын гэрчилгээ олгох шалгалтын бүртгэл эхэллээ

Дижитал хэрэгслийг ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн “Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт” (ICDL) 2023 оны 09 дүгээр сарын 6, 7-нд болох гэж байна.

Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Мэдээлэл, технологийн үндэсний парк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтуудыг зохион байгуулдаг.

ICDL шалгалт нь олон улсын стандарт шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм. Дэлхий даяар 20 мянга орчим шалгалтын төвтэй. Тус шалгалт “Суурь”, “Дунд”, ”Ахисан” гэсэн 3 түвшний нийт 26 модультай. Түвшин бүрд гэрчилгээ олгодог давуу талтай тул компьютерын хэрэглээний ур чадвараа тодорхойлохыг хүссэн хүн бүр шалгалтад оролцох боломжтой.

Шалгалтад бүртгүүлэгч Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын цахим хуудаст хандан дээр дурдсан 3 түвшний 26 модулиас хэдэн ч модуль сонгон бүртгүүлж болно.

Шалгалтад бүртгүүлэх холбоос: ICDL-ийн шалгалтын төвд бүртгүүлэх (itpark.mn)

Нэг модулийн төлбөр 40 ам.доллар. Шалгалт дуусмагц шалгалтын дүн шууд гардаг. Хэрэв шалгалтад 75%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд таныг тэнцсэн гэж тооцож, ICDL ASIA-ийн олон улсад хүчин төгөлдөр бүхий гэрчилгээ олгох юм. Бүртгэл 2023 оны 09 дүгээр сарын 02 хүртэл үргэлжилнэ. Цөөн суудал үлдсэн тул амжиж бүртгүүлээрэй.

2024.08.29

МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН ХАМТЫН ОФФИС, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМТАЙ БАЙГУУЛЛАА

Уг гэрээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-н хэрэгжилтийг хангах, БШУЯ-д бүртгэлтэй хамтын оффис, технологи дамжуулах төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй гарааны компаниудыг гаалийн болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх зорилготой юм.

Ингэснээр МТҮП-д бойжиж буй Гарааны компаниуд Инновацийн төслүүддээ татварын холбогдох хөнгөлтүүдийг эдлэх, дэмжлэг авах олон боломжууд бүрдэх юм.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758495464901
Related Article

ШУТИС-ИЙН ОЮУТНУУД IT PARK-ТАЙ ТАНИЛЦЛАА

ШУТИС-ийн уул уурхайн менежмент, аялал жуулчлалын менежмент, хөнгөн үйлдвэрлэлийн менежментийн ангийн 2-4 дүгээр түвшний 20 гаруй оюутнууд сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээллийн Технологийн

Read More »

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан.

Read More »