Хөгжүүлэгч, бүтээгч, шинийг санаачлан хэрэгжүүлэгч хүн бүхэн хамрагдах боломжтой “Silicon House Pitch Day” тэмцээний 6 дугаар сарын арга хэмжээ 2016 оны 06 сарын 09-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд
Pitch #1 Э.Өсөхбаяр -“Хөтөч төсөл”
Pitch #2 Д.Цэлмэг- “Цахим зохиолын блог”
Pitch #3 С.Ууганбаяр-“Soyombo төсөл”
Pitch #4 С.Лхамсүрэн -“Ухаалаг хэтэвч апп”
Pitch #5 Мягмарнаран- “Save the world” game
Pitch #6 С.Баяр-“Mobile game”
Pitch #7 Л.Тэлмэн-“Mleat e-commerce platform”
Pitch #8 Ц.Хишигтогтох-“Дайгдья аппликейшн” гэсэн нийт 8 сонирхогч, бүтээгч оюутан шинэ санаагаараа оролцсон юм
“Silicon house Pitch day” тэмцээний 6 дугаар сарын ялагчаар Э.Өсөхбаяр “Хөтөч” төслөөр шалгарч TechGer ажиллах орчноор 1 сар үйлчлүүлэх эрх мөн 2,3 дугаар байранд Л.Тэлмэн, С.Лхамсүрэн нар шалгарч дараагийн үйл ажиллагаанд найраа хийж оролцох эрхээр тус тус шагнагдсан юм.
Тэмцээний шүүгчээр
Ерөнхий шүүгч: МУИС-ийн бизнес зөвлөгөөний төвийн ерөнхий менежер Г.Үүрдмандах
Ерөнхий шүүгч: Job compass компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Саран
Ерөнхий шүүгч: МТ-ШУП-ийн Судалгаа хөгжүүлэлтийн мэргэжилтэн Ц.Цэцэгмаа нар оролцсон юм.
Тус тэмцээнийг сонирхон үзэх үзэгчдийн тоо сар бүр нэмэгдэж байгаа төдийгүй найраа хийн оролцож буй оролцогчид тоо болон чанарын хувьд улам бүр сайжирсаар байна. Энэ удаагийн тэмцээн МТ-ШУП-аас “TechGer Game accelerator” хөтөлбөрийг 6 дугаар сард эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулагдсан бөгөөд оролцсон оролцогчид маань өөрсдийн анхны загвар /prototype/-ыг танилцуулснаараа онцлогтой байлаа.