МТ-ШУП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор зохион байгуулдаг “Silicon House Pitch Day” тэмцээн 2016 оны 04 сарын 13-ны өдөр 211 тоот буюу “Computer Vision Laboratory”-д зохион байгуулагдлаа.
Тус тэмцээний шүүгчдээр:
Ерөнхий шүүгч: Б.Буян-Өлзий /”ШУП-МТ”-ийн ерөнхий захирал /
Ерөнхий шүүгч: Э.Бат-Орших- /”Хөгжлийн шийдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч/
Ерөнхий шүүгч: С.Билэгбаатар -“Startup Mongolia” ТББ-ын хамтран үүсгэгч байгуулагч
Ерөнхий шүүгч: Ц.Энхтөр -/“Macrolink” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
Ерөнхий шүүгч: Ц.Наранбаяр- /”Apprile” ХХК-ийг үүсгэн байгуулагч/ нар оролцов.
Мөн Их Британийн “Youth Business International” компанийн Энтрепренёршип сургалтын тэргүүн Крис Массей, Бразилийн “Alianca Empreendedro” компанийн судалгаа хөгжүүлэлтийн захирал Каролин Аппле, Хөгжлийн шийдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Бат-Орших нар өөрсдийн туршлагаасаа оролцогчидтой хуваалцлаа.
Энэ удаагийн тэмцээнд: