МТ-ийн инженерийн шалгалтын хугацаа хойшлогдлоо

МТ-ийн инженерийн шалгалтын хугацаа хойшлогдлоо

Дэлхий нийтээр вирусийн гаралтай халдварт өвчин гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020.04.30-ны өдөр хүртэл улс, орон даяар хорио цээр тогтоосон. Энэхүү шийдвэрийн хүрээнд Мэдээлэл, Технологийн Үндэсний паркаас 4 сарын 26-ны өдөр товлогдсон МТ-ийн инженерийн шалгалтыг 5 сарын 24-нд болж хойшлууллаа.

Шалгалтын бүртгэл болон шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл хэвийн явагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

Бэлтгэх сургалт:

Бүртгэлийн хугацаа: 2020.05.03-ийг дуустал

Сургалтын үргэлжлэх хугацаа: 2020.05.04 – 22 хооронд /18:30 – 20:30/

Хаана: Мэдээлэл, технологийн үндэсний парк

Онлайн бүртгэл: http://training.itpark.mn/registration/88

Шалгалт:

Бүртгэлийн хугацаа: 2020.05.08-ыг дуустал

Онлайн бүртгэл: http://itpark.mn/itee/web/index.php

Шалгалт болох өдөр: 2020.05.24

Хаана: Мэдээлэл, технологийн үндэсний парк

Дэлгэрэнгүй мэдээллийг: 327123 дугаараас лавлана уу.

  • 2020-03-08
  • Уншсан:1248

Салбарын байгууллагууд