ЗАЛРУУЛГА: 35 дахь удаагийн Мэдээллийн технологийн инженерийн СУУРЬ шалгалтын дүн

ЗАЛРУУЛГА: 35 дахь удаагийн Мэдээллийн технологийн инженерийн СУУРЬ шалгалтын дүн

 

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүнг албан ёсоор зарласан. Шалгалтын үр дүнг боловсруулах явцад хоёр системийн хооронд нэгтгэлийн алдаа гарсан тул “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН СУУРЬ” шалгалт (МТИСШ)-ын дүн буруу гарсныг ЗАЛРУУЛАН нийт шалгуулагчдаасаа хүлцэл өчиж байна.

МТИСШ-д нийт 107 шалгуулагч хамрагдсан бөгөөд нийт шалгуулагчдын 2.8% нь амжилттай дүн үзүүлэн тэнцсэн байна. Нийт тэнцэгчдэдээ баяр хүргэе.

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ Шалгуулагчдын тоо Амжилттай шалгуулагчид
Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт 102 3 2.9%
Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт 105 24 22.9%
Ерөнхий дүн 107 3 2.8%

 

2023 оны хаврын МТИСШ-д тэнцсэн шалгуулагчид /Шалгалтын оноогоор эрэмбэлэв/

Овог Нэр Байгууллага
1 Шербаков Александр Орос улсын ИТМО их сургууль
2 Баатар Амгаланбаатар МУИС-ХШУИС
3 Баттөр Хулан МУИС-ХШУИС

 

Оюутнуудаа амжилттай дүн үзүүлж Монгол улсын нэрийг гишүүн орнуудын хэмжээнд дээгүүр тооцогдоход үнэтэй хувь оруулж буй Монгол улсын их сургууль-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн эрдэмтэн багш нартаа болон Орос улсаас зорин ирж мэдлэгээ сорин амжилт үзүүлсэн тэнцэгчдээ талархал илэрхийлье.

Шалгалтын дүнг эндээс  харна уу.

Жич: Шалгуулагч нь өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн тохиолдолд нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтад тэнцсэнд тооцдог журамтай.

  • 2023-05-31
  • Уншсан:1437

Салбарын байгууллагууд