“Виртуал инкубатор”-ын анхны элсэгчид гэрээнд гарын үсэг зурлаа.

“Виртуал инкубатор”-ын анхны элсэгчид гэрээнд гарын үсэг зурлаа.

МТҮП нь мэдээллийн технологийн инкубаторын  цогц үйлчилгээ үзүүлэх, дэмжих, инновацийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ‘‘Виртуал инкубатор’’-ын үйлчилгээг анх удаа санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус элсэлтэнд тэнцсэн анхны элсэгч нар 2015.06.05-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах гэрээний хугацаанд МТҮП-ын виртуал инкубаторт элсэн орсон иргэн болон компани нийт 6 сар байрлан, 5 багц үйлчилгээнд хамрагдан,  үйл ажиллагаа явуулах бөгөөд сайн ажиллан, 90%-иас дээш үнэлүүлсэн тохиолдолд үндсэн инкубаторт сонгон шалгаруулалтгүйгээр элсэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Виртуал инкубаторын анхны элсэгчид та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  1. Д.Дэжидмаа “Газарзүй мэдээллийн систем”
  2. Х.Хүдэрболд “Мэдээллийн технологийн сургалт, зөвлөгөө”
  3. Б.Дүгэрсүрэн “Баруун бүсийн МТ-ийн сургалт, зөвлөгөөний төв”
  4. “Beyond security” ХХК Б.Нямзаяа “Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалал” чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй ба дээрх чиглэлээр хүссэн үйлчилгээ авах боломжтой юм.

Холбоос:

Холбогдох утас: 99258844, 99063036

Virtual inc-1

Virtual inc-2

Салбарын байгууллагууд