“Виртуал инкубатор”-ын гишүүнд “МаМа Апп”-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан элслээ

“Виртуал инкубатор”-ын гишүүнд “МаМа Апп”-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан элслээ

Манай “Виртуал инкубатор”-ын 4 дэх гишүүнээр “МаМа Апп”-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан элсэж, инкубаторын үйлчилгээний гэрээг 2016 оны 6-р сарын 13-ны өдөр байгуулж,  виртуалын 5 багц үйлчилгээ авах эрхтэй боллоо.  

Э.Жавхланы ээжүүдэд зориулсан анхны монгол аппликэйшн “МаМа Апп”-ыг хөгжүүлэх бизнес санаа гэртээ хүүхдээ харж байхдаа хэрэгцээнээс үүдэлтэйгээр 2016 оны 1 сард төрсөн байна. Залуу ээж Э.Жавхлан маань өнгөрсөн 5 сарын хугацаанд хөгжүүлэлтийнхээ 70 гаруй хувийг амжуулж 9 сард “МаМа Апп”-ээ  зах зээлд нэвтрүүлэх бизнес төлөвлөгөөтэйгөөр  “Виртуал инкубатор”-т бойжих ажлаа эхлүүллээ. Виртуалын гишүүнчлэлийн 6 сарын хугацаанд Э.Жавхлан оюуны өмч, хууль, эрх зүй, хамтын ажиллагаа, маркетингийн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ авахыг хүсч байгаа ба иргэнээс компани байгуулж үйл ажиллагаагаа идэвхитэй эхлүүлэх зорилготой ажиллаж байна.

Ээжүүдийн амьдралын хэмнэлд дэмжлэг үзүүлж, байршил тогтоогчийн тусламжтайгаар шинэ найзуудын хүрээлэл бий болгож, аливаа асуудалд бүтээлчээр хандаж, өөрийгөө нийгэмд таниулах гэх мэт олон давуу талтай уг Апп-ын дэлгэрэнгүй мэдээллийг www.mamaapp.mn цахим хуудаснаас сонирхож болно.

Мамапренёруудаа дэмжсэн Э.Жавхланы гар утасны хөгжүүлэлтийн энэхүү анхны санаа бизнес болж өргөжин олон түншлэгч, хамтрагч нартай болно гэдэгт итгэлтэй байна.  

Э.Жавхланы “МаМа Апп”-ы уриа “Ээжүүдийн уулзах газар”. Уриа биелэх цагаар олон олон ээжүүд уулзах газартаа болзоно гэдэгт итгэлтэй байна.

Э.Жавхландаа амжилт хүсье.

инк

Манай “Виртуал инкубатор”-ын үйлчилгээ гарааны компаниудыг олноор төрүүлж, өсч бойжин хөл дээрээ зогсож, инноваци хийхэд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж, компани, хувь хүнд бизнес санаагаа бүтээгдэхүүн болгон хувиргах өргөн боломжийг нээлттэй олгож өгдөг юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хөгжиж байгаа “Виртуал инкубатор”-ыг Монголдоо нутагшуулахаар анхны элсэлтээ зарласан  нэг жилийн хугацаанд Б.Нямзаяа захиралтай “Beyond security” ХХК “Мэдээллийн технологийн сүлжээний аюулгүй байдал”, иргэн Д.Дэжидмаа “Газар зүйн мэдээллийн системийн нэгдсэн өгөгдөл бүхий ухаалаг технологи”, иргэн Х.Хүдэрболд “Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ, сургалт” төслөө хэрэгжүүлэхээр 3 гишүүн маань  “Виртуал инкубатор”-ын үйлчилгээг сонгож,  амжилттай төгссөн билээ.

“Виртуал Инкубатор”-ын үүд хаалга мэдээллийн технологи гэлтгүй бусад бүх чиглэлийн шинэ бүтээлч санаатай, гарааны бизнесээ эхлүүлж буй  залуусын өмнө нээлттэй байж, Таны шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргахад манай мэргэжилтнүүд туслах болно.

“Виртуал инкубатор”-ын элсэлт өдөр бүр нээлттэй бөгөөд Та бүхнийг урьж байна. Орон нутгаас төдийгүй гадаадад амьдардаг үндсэн захиргаа нь Монгол Улсын иргэн, компаниудыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран виртуал үйлчилгээг паркаас үзүүлж, бойжуулж, дэмжин ажиллана.

Холбоо барих:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар- 14200, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи

Утас: 976-11-318042,

99656561

Факс: 976-11-327123  “Виртуал инкубатор”-ын гишүүнд “МаМа Апп”-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан элслээ

 Хамтдаа хөгжлийг түүчээлье.

444

Салбарын байгууллагууд