“Ээж Та ажилд ороход бэлэн үү” арга хэмжээ боллоо

“Ээж Та ажилд ороход бэлэн үү” арга хэмжээ боллоо

МТҮП-ийн Виртуал инкубаторын гишүүн МаМа Апп-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ олонд таниулах зорилгоор “Хэрэглэгч ээж”-үүдийн уулзалтыг зохион байгууллаа. Мамапренёруудаа дэмжсэн Э.Жавхланы гар утасны хөгжүүлэлт тун удахгүй зах зээлд гарахад бэлэн болж байгаа бөгөөд түүний анхны бизнес санаа олон түншлэгч, хамтрагч нарын хүлээлтийг үүсгээд байна. Учир нь өнөөдрийн арга хэмжээнд 70 гаруй ээж болон ирээдүйн ээж болох бүсгүйчүүд хүсэл, зорилго, тэмүүллээрээ хүрэлцэн ирж “Ээж Та ажилд ороход бэлэн үү” арга хэмжээнд оролцож танилын хүрээгээ тэлж, бизнес санаагаа харилцан ярилцаж, мэдээлэл солилцонгоо менторуудын сонирхолтой лекцийг сонирхлоо.

Э.Жавхлан бүсгүй 4 сарын өмнө МТҮП-ын Виртуал инкубаторт элсэн орсон юм. Энэ хугацаанд монгол ээжүүдийн амьдралын хэмнэлд дэмжлэг үзүүлж, аливаа асуудалд бүтээлч хандах, өөрийгөө нийгэмд таниулах зорилгоор мэдээллийн технологид суурилсан Апп-аа хөгжүүлж гэртээ хүүхдээ харангаа санаагаа бизнес болгон хөгжүүлж болдгийг бусад ээжүүддээ харууллаа.

МТҮП-ийн Виртуал инкубаторын гишүүн Э.Жавхланг бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад багц 5 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түүний нэг нь өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад туслан маркетингийн дэмжлэг үзүүллээ.

“МаМа Апп”-ы уриа “Ээжүүдийн уулзах газар”. Уриа биелэж өнөөдөр ийнхүү 80-ад ээж МТҮП-т “болзлоо”.

14435221_635366896644752_4014110280494429837_o

Салбарын байгууллагууд