Цаг хугацаа, орон зайг үл хамаарах “ВИРТУАЛ ИНКУБАТОР” өдөр бүр нээлттэй үйлчилнэ

Цаг хугацаа, орон зайг үл хамаарах “ВИРТУАЛ ИНКУБАТОР” өдөр бүр нээлттэй үйлчилнэ

Виртуал инкубаторын элсэлт

Мэдээллийн технологи-Шинжлэх ухааны парк /МТШУП/-аас инкубаторт байрлаагүй Старт Ап компаниудад онлайнаар инкубаторын үйлчилгээ үзүүлэх “Виртуал инкубатор”-ын үйл ажиллагаа өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оноос энэхүү үйлчилгээг өдөр бүр нээлттэй үзүүлж эхэллээ.

Бизнес эхлэн эрхлэгчдэд компаниа байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах, ажилтнуудаа мэргэшүүлэх, хууль, эрх зүйн болон бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлаар зөвлөгөө авах, өсч бойжин хөл дээрээ зогсох, улмаар инноваци хийхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээлэл, үйлчилгээ хэрэгтэй болдог.

Энэ бүх үйлчилгээг нэг дороос цахим орчноор дамжуулан авах “Виртуал инкубатор”-ыг Танд санал болгож байна.

Мэдээллийн технологи гэлтгүй бусад бүх чиглэлийн шинэ бүтээлч санаа, шийдэл бүхий мэргэжилтнүүдийн өмнө манай “Виртуал Инкубатор”-ын үүд хаалга нээлттэй байж, Таны шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргахад бид туслах болно.

Та бидэнд ханд, бид таныг дэмжье.

Утас: 96656561, 318044

virtual-incubator

 

Салбарын байгууллагууд