МТҮП-д МТҮП болон инкубаторын компаниудын хооронд “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдах гэж байна

МТҮП-д МТҮП болон инкубаторын компаниудын хооронд “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдах гэж байна

МТҮП нь 2014.12 сарын 13,14-нд МТҮП болон инкубаторын компаниудтай хамтран “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” спортын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Зорилго: Тэмцээн нь ажилтан, албан хаагчдын хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд 10 багийн нийт 75 тамирчид өрсөлдөх болно.
Тэмцээн нь дараах төрлөөр зохион байгуулагдана. Үүнд:

1. Сагсан бөмбөг
2. Гар бөмбөг
3. Шатар
4. Ширээний теннис
5. Дартс
Байгууллагын болон инкубаторын компанийн нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
                          FotorCreated

                                                            Мэдээллийн технологийн үндэсний парк

  • 2014-12-08
  • Уншсан:5146
  • Tags:

Салбарын байгууллагууд