МТҮП нь 2014.12 сарын 13,14-ны өдрүүдэд МТҮП болон инкубаторын компаниудтай хамтран “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээн нь ажилтан, албан хаагчдын хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан.

Тэмцээнд  нийт 10 баг өрсөлдсөнөөс “Сагс” төрөлд 1-р  байрыг “EASS” ХХК-ийн баг тамирчид, 2-р байрыг “Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийн баг тамирчид, “Шатар” төрөлд 1-р байрыг МТҮП-ийн тамирчин Б.Ганпүрэв, удаах байрыг “Монгол эмбэддэд систем”-ХХК-ийн тамирчин Т.Алтанзүрх, “Теннис” төрлөөр тэргүүн байрыг “EASS”-ХХК-ийн тамирчин Б.Батчулуун,  2-р байрыг МТҮП-ийн тамирчин А.Мягмаржаргал, “Дартс” төрөлд тэргүүн байрыг “Grafx”-ХХК-ийн тамирчин С.Хосбаяр, удаах байрыг МТҮП-ийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ, “Волейбол” төрөлд 1-р байрыг “Grafx” ХХК-ийн баг тамирчид, 2-р байрыг “МТҮП”-ийн баг тамирчид тус тус эзэлсэн бол шилжин явах цомын эзнээр “EASS”-ХХК-ийн баг тамирчид тодорсон байна.

20141214_16300320141214_163047

20141214_16274620141214_163149

20141214_163227

  • 2014-12-15
  • Уншсан:4386
  • Tags:

Салбарын байгууллагууд