“Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төслийн сонгон шалгаруулалтын хугацаа ойртсоор……

“Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төслийн сонгон шалгаруулалтын хугацаа ойртсоор……

МТҮП-ын 24 дэх элсэлт буюу зорилтот зах зээлийн хүрээнд “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төсөл нь МТ-ийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн салбарын жендерийн эрх тэгш байдлыг бий болгох үндсэн зорилготой ба МТ-ийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэдээллийн технологийн салбарт ажиллах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тус салбарт өсөн дэвжих боломжийг олгож буй уг төслийн сонгон шалгаруулалтын хугацаа 2014 оны 12 сарын 25-нд дуусах гэж байна.

МТҮП-аас сонгон шалгаруулалттай холбоотой семинарыг нийт 2 удаа зохион байгуулсан бөгөөд семинарт оролцогчдод тус инкубаторт элсэгч гарааны компанийн онцлог, давуу тал, МТҮП-ын инкубаторын хөгжил, өнөөдрийн түвшин, бизнес төсөл хэрхэн бичих, бидний зүгээс олгох боломжууд болон эмэгтэйчүүдийг дэмжсэн зорилтот төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн билээ.

Анхны эмэгтэй МТ-ийн  мэргэжилтнүүдийн инкубаторын төслийг сонирхсон эмэгтэйчүүдэд ажлын байрны таатай орчин, менежментийн иж бүрэн туслалцаанаас гадна инновацид чиглүүлж, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон талын дэмжлэг, боломжийг олгож байгаа энэхүү сонгон шалгаруулалтанд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Шинэ санаа, оюун ухаанаа бүтээл болгож зах зээлд өрсөлдөх боломжийг бүү алдаарай.

pizap.com14193041861551

 

  • 2014-12-23
  • Уншсан:4785
  • Tags:

Салбарын байгууллагууд