“Мэдээллийн технологийн инкубаторын 24 дэх” элсэлтийн сонгон шалгаруулалтын хугацаа болох гэж байна.

“Мэдээллийн технологийн инкубаторын 24 дэх” элсэлтийн сонгон шалгаруулалтын хугацаа болох гэж байна.

МТҮП-ын 24 дэх элсэлт буюу зорилтот зах зээлийн хүрээнд МТ-ийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн салбарын жендерийн эрх тэгш байдлыг бий болгох үндсэн зорилготой ба МТ-ийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэдээллийн технологийн салбарт ажиллах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд тус салбарт өсөн дэвжих боломжийг олгож буй төслийн сонгон шалгаруулалтын хугацаа 2015 оны 01 сарын 14-нд дуусах гэж байна.
Энэхүү сонгон шалгаруулалт нь МТ-ийн мэргэжлээр төгссөн ч, тухайн мэргэжлээрээ ажиллаагүй мөртлөө тус салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд ажлын байрны таатай орчин, менежментийн иж бүрэн туслалцаанаас гадна инновацид чиглүүлж, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон талын дэмжлэг, боломжийг олгож байгаа юм.
Шинэ санаа, оюун ухаанаа бүтээл болгож зах зээлд өрсөлдөх гэж буй эмэгтэйчүүд та бүхнийг тус сонгон шалгаруулалтанд идэвхтэй оролцоно уу хэмээн урьж байна.
Хэзээ: 2015.01.16-ний 09 цаг
Хаана: МТҮП-ын 217 тоот танхим
Материал авах хугацаа: 2015.01.14
Холбогдох утасны дугаар: 99258844

  • 2015-01-12
  • Уншсан:4522
  • Tags:

Салбарын байгууллагууд