МТ-ийн Инкубаторын 24 дэх элсэлтийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

МТ-ийн Инкубаторын 24 дэх элсэлтийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн технологийн инкубаторын 24 дэх удаагийн сонгон шалгаруулалт 2015 оны 01-р сарын 16-ны өдөр МТҮП-ын 217 тоот буюу “Coworking space 2”-т зохион байгуулагдав.

Энэхүү сонгон шалгаруулалт нь зорилтот салбар буюу анхны бизнес инкубатор эмэгтэйчүүдэд Мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллах, тус салбарт өсөн дэвжих боломжийг олгосноороо өмнөх сонгон шалгаруулалтуудаас онцлог байлаа.
Энэ удаагийн элсэлтээр нийт 3 компани, 4 иргэн бүртгүүлж оролцсон байна.

Дээрх компани болон иргэдийн элсэлтийн бичиг баримтуудыг 2014 оны 11-р сарын 25-аас 2015 оны 01-р сарын 14-ний өдрүүдэд хүлээн авсан бөгөөд эх материалуудыг 01-р сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт нээж танилцуулав.
МТ-ийн инкубаторын үйл ажиллагааны журмын 1.4-р заалтанд заасны дагуу МТҮП-ын Ерөнхий захирлын шийдвэрээр баталсан ажлын хэсэг дараах 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр дүн тавилаа. Үүнд:
I. Шинэлэг бүтээлч санаа
II. Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл
III. Эдийн засгийн үр ашиг
IV. Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар
V. Үйл ажиллагааны төлөвлөгөө
Сонгон шалгаруулалтаар “Марчаахай” ХХК хангалттай гэсэн үнэлгээ авч МТ-ийн инкубаторт элсэн орох болзлыг хангалаа.

Та бүхэнд ажлын амжилт хүсье.

 

3

2

 

 

1

 

  • 2015-01-17
  • Уншсан:5093
  • Tags:

Салбарын байгууллагууд