‘START-UP NEXT’ хөтөлбөр МТҮП-д амжилттай эхэллээ.

‘START-UP NEXT’ хөтөлбөр МТҮП-д амжилттай эхэллээ.

Шинэ гарааны компанийг сонгож, дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагч олоход туслах хурдасгуурт бэлтгэх зорилгын хүрээнд “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк” болон “Start-up Mongolia” ТББ-тай хамтран “Google for Entrepreneurs” сангаас анхны гарааны компаниудад зориулан зохион явуулдаг олон улсын ‘START-UP NEXT’ хөтөлбөрийн эхний долоо хоногийн арга хэмжээ нь 2015 оны 02 сарын 02-нд МТҮП-д амжилттай эхэллээ.

Тус хөтөлбөрт 27 гарааны компаниудаас шалгарсан “Grafx”-ХХК, “Alchemist Technologies”-ХХК, “IHotel” ХХК, Maral, Priviq, Geta, WOM зэрэг 7 багийн нийт 14 гишүүд оролцон өөрсдийн боловсруулсан төслийг 3 минутанд танилцуулав.

Тус хөтөлбөрийн ментороор “ITZone” ХХК захирал Н.Баттулга, “Би Зэт Пи”-ХХК гүйцэтгэх захирал Б.Батзориг, “Интерактив”-ХХК захирал Б.Ууганбаяр, “Up Global” байгууллагын Зүүн Ази хариуцсан төлөөлөгч Д.Бат-Октябрь, “Boston Champions” ХХК, “Phantom trans” ХХК үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Б.Бүүвэй нар ажиллалаа. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг:
www.startupmongolia.com авна уу

111 11

  • 2015-02-03
  • Уншсан:5224
  • Tags:

Салбарын байгууллагууд