Мэдээллийн технологийн инкубаторт 25 дахь удаагийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Мэдээллийн технологийн инкубаторт 25 дахь удаагийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч компани, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2015 оны 3 дугаар сарын 20, 27-нд 2 удаа 10:00 цагаас МТҮП-ын “Coworking Space 2” танхимд (217 тоот) зохион байгуулна.

Инкубаторын элсэлтийн онлайн бүртгэл:
Инкубаторт элсэлхийг хүсэгчид инкубаторын веб хуудсаар орж онлайнаар бүртгүүлнэ. Бүртүүлэх хаяг: бүртгүүлэх холбоос

Элсэлтийн материал хүлээн авах:
2015 оны 4 дүгээр сарын 6-наас 10-ны Баасан гарагийн 16:00 цаг хүртэл МТҮП-ын 222 тоот өрөөнд ажлын цагаар (08:00-17:00) хүлээн авна.

Сонгон шалгаруулалт:
2015 оны 4 дугаар сарын 14-ний Мягмар гарагт МТҮП-ын 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Инкубаторын үйл ажиллагааны журам болон сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээлэлтэй www.itpark.mn вэб хуудасны “Инкубатор” цэснээс танилцана уу.

Холбоо барих хаяг:
Монгол улс, Улаанбаатар- 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 976-11-318042, 99258844, 99198701
Факс: 976-11-327123

  • 2015-03-02
  • Уншсан:5605
  • Tags:

Салбарын байгууллагууд