Олон улсын мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэн эхэллээ.

Олон улсын мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэн эхэллээ.

Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож буй шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармаг өчигдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер хотноо эхэллээ.

Тус мэдээллийн технологийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсаас Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор болон албаны бусад хүмүүс оролцлсон бөгөөд тус үзэсгэлэнг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хотын дарга Ш.Шосток болон  Канцлер А.Меркель нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлж, Мэдээллийн технологийн үндэсний паркийн 2013 оны “Шилдэг төгсгөгч” компани, 2014 оны “Шилдэг компани”-иар шалгарч байсан “Болорсофт” компани XSlides хэмээх шинэ бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Холбоос

Эх сурвалж

CEBIT-2015

  • 2015-03-16
  • Уншсан:4591
  • Tags:

Салбарын байгууллагууд