Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил нь даяарчилсан ертөнцийг тэргүүлэн манлайлсаар байна. Энэхүү хөгжлийг хурдасгагч орон бүрийн төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотноо зохиогдсон “Start Up Grind Global 2015” олон улсын уулзалтан дор өнгөрөгч сард хуран чуулсан юм. Монголоо төлөөлөн оролцсон мэдээллийн технологийг түүчээлэх салбарын удирдлагууд “Start Up Grind Global 2015”-аас ганзага дүүрэн богцтой ирцгээсэн байна.
Томилолтоор ажилласан гишүүд дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Ваалий”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах зорилгоор Монголдоо IT-г хөгжүүлэх чин эрмэлзэлтэй мэдээллийн технологийн гарааны 54 компаний нийт 86 шинэ, шинэлэг санаатай програмист, инженер залууст аяны богц буюу “үүцээ” өнөөдөр задаллаа.
Томилолтонд дайгдсан дуулгах сонин ихтэй “үүц” МТҮП (Мэдээллийн технологийн үндэсний парк)-ын уламжлалт “Өглөөний цай”-ны арга хэмжээн дээр задарсан юм. Өнөөдөр тус паркад 10 инкубатор компани бойжиж буй бөгөөд өнгөрсөн 12 жилийн хугацаанд 86 инкубаторыг амжилттай бойжуулсан туршлагатай байгууллага билээ. Америкийн “Силикон Ваалий”-н жижигрүүлсэн хувилбар Монголын “Силикон хаус”-ыг МТҮП бүрдүүлж чадсан ба дэлхий дахины мэдээллийн технологийн дэвшил өөд анхаарал хандуулан ажиллаж байна. Дэд бүтэц бүрдсэн энэхүү чөлөөт орчинд томоор сэтгэж, алсыг харсан гарааны болон МТҮП-ын дэргэдэх инкубатор компанийнхан санаагаа ажил хэрэг болгож, бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нөхцлийг салбарынхаа удирдлагуудаас сонсонгоо ширээ тойрон өглөөний цайгаа хамтдаа хуваалцан олон сайхан мэдээллийг өргөн агуулга дор ярилцаж, бас ч үгүй гарааны компанид тулгарч буй “жаргал, зовлон”-гоо дуулгаж амжив.
“Start Up Grind Global 2015” олон улсын уулзалтанд оролцсон Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа, тус газрын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Чинзориг, МТҮП–ын Ерөнхий захирал Б.Мягмарнаран, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбилэг, Үндэсний дата төвийн захирал З.Энхболд, “Startup Grind Chapter Mongolia” ТББ-ын захирал Б.Идэр-Од нар “Nest GSV Labs”, “GSV Capital” зэрэг гарааны бизнесийг хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлэгч компани болон “Google”, “Facebook”, “Evernote”-ийн төв оффисоор зочилж, эцсийн үр дүнд хүрэх боломж, гаргалгааг нээж өгсөн онцлогтой уулзалт болж чадлаа. Америкийн бизнес хөтөлбөрт шалгарсан инкубаторууд ажлын байрны талбайг хямд нөхцлөөр түрээслэх боломжтой ба энэ нь “нэг ширээ-нэг компани” байдлаар зохион байгуулагдсан байна. Нэг ширээний түрээс ойролцоогоор 500-600 ам.доллар гэнэ. Гарааны бизнес хурдасгах хөтөлбөрт хамрагдагчдын тоо хурдацтай өсч өнөөдрийн байдлаар “Силикон Ваалий”-д 170 компани үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байна.
“Силикон Вааллий”-д хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр “Сrowdfunding” буюу олон нийтээс санхүүжих аргыг маш эрчимтэй хөгжүүлж байгаа ба 2013 оны байдлаар 5.1 тэрбум ам. долларыг босгожээ. Тухайлбал, “Kickstarter”–аар минутад 1000 ам. доллар босгосон гэх сонирхолтой тоо баримт байна. Зөвхөн вэб сайтаар дамжуулан 2014 онд 529 сая ам. доллар босгон энэхүү санхүүжилтээр инкубаторуудаа дэмждэг ажээ.
Мөн эерэг мэдээллээс гадна Америк дахь гарааны компаниудын гаргадаг гол гол алдаанаас үүдэлтэй дампуурлын шалтгаан гэх мэт сөрөг мэдээллүүдийг Монголынхоо инкубатор болон гарааны компанийнхандаа дуулгав. Хөрөнгө босгох үйл явц нь марафонтой ижил төстэй буюу цаг хугацаа, тэвчээр шаарддаг гэдгийг энэхүү арга хэмжээн дээр манай удирдлагууд онцолж байв.
Ийнхүү туршлага судалж, санал солилцоод ирсэн тэдний сонирхолтой мэдээллийн цаана ажил хэрэг болгож, авч хэрэгжүүлэх эхний шийдвэрүүд “Өглөөний цай” хөтөлбөрт уригдан ирсэн зочдод хамгийн сонирхолтой сэдэв байв. Албан томилолтын дүгнэлтээс гарсан эхний шийдвэрлэх алхам дотооддоо зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инкубаторууд”, “Startup Mongolia”, “Startup Weekend” зэрэг хөтөлбөрүүдийг нэгтгэж улмаар үндэсний нэг брэнд хөтөлбөртэй болсноороо гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн Монголд Дэлхийн дата төв байгуулах эсэхэд хариулт өгөхөд өнөөдөртөө эрт байгаа хэдий ч “Equinix” зэрэг дэлхийн хэмжээний корпорациар судалгаа хийлгэж, үйл ажиллагааг хязгаарлаж буй хүчин зүйлсийг арилгах нь зөв алхам гэдгийг удирдлагууд онцолж байв. Мөн Хөрөнгө оруулалт хийх боломжийг судлах ажлыг “Equinix” компанийн Хонг Конг дахь салбар оффис гүйцэтгэх боломж байгаа төдийгүй тус салбартай холбож өгөх талаар АНУ дахь төвийн удирдлагуудтай тохиролцож чадсан нь Монголын мэдээллийн технологи нэг алхмаар урагшлах гарц болно гэдгийг МТШХХГ-ын Ц.Жадамбаа дарга дуулгав.
Манай төлөөлөгчид “Startup Grind” арга хэмжээг санаачлагч, төслийн удирдагч Derek Andersenд Монгол Улстай хамтран “Startup Grind Mongolia” хөтөлбөрийг зохион байгуулах хүсэлт тавьсан байна. Учир нь Монголын Засгийн газар ч гарааны компаниадаа тууштай дэмждэг гэдгийн илэрхийлэл болгон урьсныг Derek Andersen нааштай хүлээн авчээ. Юутай ч МТШХХГ-ын даргын урилгаар ирэх 5-р сард “Explora International”-ийн төлөөлөл Монголд хүрэлцэн ирж, “Startup Grind Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна.
Магадгүй мэдээллийн технологийн салбарынхан энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулах цаг удахгүй биз ээ. Хамгийн томоор харахад Монголын гарааны бизнесийг “Силикон Вааллий”-д нутагшуулахад гүүр болох бидний зорилго ажил болж хэрэгжих цаг айсуй
in the fashion industry, which is always changing, it has become more and more popular to find high-end trends without spending a lot of money. for example, high quality replica handbags are a trendy alternative to designer originals. this page goes into detail on why people like replica things, pointing out important types and where to find them.
people who love fashion are starting to like replica clothes since it looks and feels like high-end brands but costs a lot less. these things let people show off their particular style without spending a lot of money, from everyday wear to statement pieces. replica garments are a great example of this. they include a wide range of clothing influenced by famous designers, making sure that everyone can find something fashionable to wear.
handbags are still a big part of high-end fashion, and reproductions are a great opportunity to own famous designs. people typically look for places that sell high-quality replica handbags that are made with the same care and attention to detail as the originals. these items may make every outfit look better, so they are a good buy for people who want to establish a varied wardrobe.
some brands are quite popular in the replica industry because they never go out of style. for example, chanel's classy look is quite popular, which has led to a desire for chanel copycat items that reflect the style of the brand's famous dresses and chains. replica clothes from different high-end brands provide anything from fitted blazers to casual streetwear, combining high-end style with low prices.
choosing replicas has benefits like saving money and having a lot of options, but it's important to pick reliable sources to make sure the quality is good. websites that sell high-quality imitation handbags and chanel replica generally include thorough product descriptions and customer reviews, which can help customers make smart choices. this makes fashion more accessible to everyone, letting more people enjoy trends without having to pay a lot of money.
adding replicas to your wardrobe is easy. for a balanced style, wear replica garments with real accessories. for evening ensembles, utilize a chanel replica purse as a focus point. trying out these things will help you change up your style without breaking the bank.