Мэдээ, үйл явдал

“ITpark cafe” байгуулах төсөлд хамтран ажиллахыг урьж байна.

  • 2023-03-23
  • Уншсан:842

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь гарааны компаниуд болон хамтын оффист бүртгүүлсэн инновацийн үйлдвэрлэгч нарын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, ажил хэрэгч яриа уулзалт, эвэнт арга хэмжээ, Start up community, пич зохион байгуулах зорилгоор “ITpark cafe” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлэхээр хамтрагч хайж байна.  Энэхүү төсөлд хамтран ажиллах сонирхолтой иргэн, ААН munguntuul@itpark.mn цахим хаягаар холбогдож 90100450 дугаараас мэдээлэл авна уу.


ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МТҮП-Д ЗОЧИЛЛОО

  • Уншсан:826

     2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа, хэлтсийн дарга П.Наранцэцэг нар Олон улсын худалдааны төв /International Trade Centre/-ийн төлөөлөгчидтэй уулзаж, 2023 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болох Дэлхийн экспорт хөгжлийн форумын болон хоёр байгууллага цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.     […]


“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ БОЛЛОО

  • 2023-03-21
  • Уншсан:943

Мэдээлэл, технологийн салбарын байгууллагууд болон Start up компаниудын төлөөллүүд “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” өглөөний уулзалтад ирж IT Park-ийн дотоод үйл ажиллагаатай танилцан салбарын болон паркийн үйл ажиллагаатай холбоотой санал бодлоо солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ. Цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээс гадна зөвхөн технологийн салбараар хязгаарлагдах бус бусад салбарынхантай хамтын ажиллагаатай байх, судалгаа, хөгжүүлэлт, туршилтын төв байгуулах, их, дээд сургуулиудтай хамтран ажиллах болон […]


ICT EXPO-2023 MINDGOLIA 06 САРЫН 9, 10, 11-НД БОЛНО

  • 2023-03-20
  • Уншсан:3079

ICT EXPO-2023 MINDGOLIA 06 сарын 9, 10, 11-нд болно. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO-2023 “Mindgolia” уриан дор 06-р сарын 09, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 16 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй. Хамтран ажиллах хүсэлтийг expo@itpark.mn и-мэйл хаягаар хүлээн авч байна. #ICTExpo2023


“Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-той хамтран ажиллахаар боллоо

  • 2023-03-17
  • Уншсан:1253

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Мэдээлэл технологийн үндэсний парк-ын “Цахим ур чадвар олгох төв” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн боловсрол олгох, шинэ техник технологийн мэдлэгийг хүртээмжтэй болгох, бүх нийтийн цахим боловсролыг дэмжих зорилгоор “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгууллаа. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлүүдээр хамтран ажиллана. Үүнд: -Бүх насны харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл технологийн […]


Салбарын байгууллагууд