2011 оноос хойш Мэдээллийн технологийн үндэсний парк, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн үндэсний агентлагтай (NIA) хамтран ажиллаж,мэдээллийн технологийн сайн дурын багийг өөрийн орондхүлээн авч ажиллуулж байгаа билээ. БНСУ-ын Засгийн газар “Солонгос – Дэлхий дахины найз” нэртэйгээр сайн дурын ажилчдын багийг хөгжиж байгаа орнуудад илгээдэг уламжлалтай. Солонгосын мэдээллийн технологийн сайн дурын ажилчид (KIV) нь мэдээллийн технологийн хэрэглээг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой коллежийн […]
Японы мэргэшсэн инженерийн холбоо, Японы жижиг дунд үйлдвэрлэлийн нөхөрлөлийн гишүүд Монголын мэргэшсэн инженер зохион бүтээгчдийн танхимын урилгаар 2014 оны 7 дугаар сарын 8-11-д Монголд ажиллах юм. Энэ хугацаанд Монголын мэдээллийн технологийн үндэсний паркд 7 дугаар сарын 10-ны үдээс өмнө зочилж энэ чиглэлийн монголын талын мэргэжилтнүүдэд компьютерийн суурь хавтан үйлдвэрлэх технологийн талаар илтгэл тавьж, санал солилцон туршлага хуваалцана.
“Мэдээллийн технологийн ертөнц, хөгжлийн ирээдүй” сэдэвт уран зургийн уралдаан зарлаж байна Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн (МТ) салбарын хөгжлийн чиг хандлага, монголын програм хангамжийн салбарын ирээдүй, инкубаци, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан зарлаж байна. Мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг зөгнөсөн сэдвээр (тухайлбал, хиймэл оюун ухаан, I–Robot гэх мэт) монгол хүний амьдралын […]