Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10-р сарын 04-05-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн […]
Өнөөдөр буюу 2014 оны 9-р сарын 22-нд Мэдээллийн технологийн үндэсний паркад Монголд анх удаа Social Good Summit Mongolia 2014 уулзалт болж байна. Залуучуудын санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлсийг өрнүүлэх, онцлог санаачлага, олон нийтийн байгууллагуудыг таниулах, хэвшмэл байдлыг эвдэх, шинэ үеийн залуусын оролцоо, манлайллыг дэмжих, шинэлэг сэтгэлгээг дэлгэрүүлэх зорилготой сайн дурын залуучуудын санаачлагын идэвхтэй оролцоотой 30 гаруй төрийн бус байгууллагыг […]
Говь-Алтай аймгийн засаг даргын орлогч Д.Батсайхан МТҮП-д МТ-ийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн зөв зохистой шийдвэрлэх саналаа уламжилсаны дагуу тус аймгийн МТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, хамтран ажиллах талаар харилцан санал бодлоо солилцлоо. Уулзалтанд МТҮП-ийн СБХТ-ийн дарга П.Наранцэцэг, МТ-ийн мэргэжилтэнүүд оролцож Говь-Алтай аймгийн МТ-ийн хүний нөөцийг чадавхжуулах, энэ чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, орон нутагт МТ-ийн инкубаторын ажиллуулах боломжийг судлах, МТ-ийн […]
МТҮП-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулж 2014.08.18-21-ний хооронд “РНР” /анхан шат/, 2014.09.08-12-ны хооронд “Firewall” /анхан, дунд шат/ сэдэвт сертификаттай сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 36 мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдсан юм Харилцах ажилтан: С.Алтанцэцэг /Сургалтын менежер/ Утас: +976-11-327322 Цахим шуудан: altantsetseg@itpark.mn “Firewall” сургалтыг төгсөгчид /2014.09.08-12/ “РНР” сургалтыг төгсөгчид /2014.08.18-21/
Мэдээлэл Холбооны Технологийн салбарын мэргэжилтнийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох сургалтыг жил бүр ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль дээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалтаар Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ. Сургалтыг 2014 оны 11 сарын 03-аас 29-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтанд салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессорууд, зөвлөх инженерүүдийг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ойрын жилүүдийн […]