Мэдээллийн технологийн үндэсний парк нь Стартап Монгол ТББ-аас зохион байгуулдаг Startup Weekend Mongolia олон улсын 10 дахь арга хэмжээг хамтран зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ 2014 оны 8-р сарын 29-31-ны өдрүүдэд Мэдээллийн технологийн үндэсний паркын Компьютер вишн лабораторид 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Startup Weekend арга хэмжээ нь залуучуудад 54 цагийн дотор бизнес санаагаа гарган, багаа бүрдүүлж, хөрөнгө оруулалтаа […]
Азийн бүс нутгийн МТ-ийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох санаачилгаар Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл ITPEC /Information Technology Professional Examination Council/ -ийг 2005 оны 11 дүгээр сард Филиппин, Тайланд, Вьетнам, Мьянмар, Малайз, Монгол, Бангладеш, Япон улсууд хамтран байгуулсан. Монгол улс 2005 оны 11 сард ITPEC-т ажиглагч гишүүнээр элсэн 2006 оны 4 сард албан ёсны гишүүн болсон. Тус байгууллага […]
МТҮП-ийн сургалтын 302 тоот танхимд жил болгон зохион байгууллагддаг Андройд системийн агуулга хөгжүүлэлтийн сургалт эхэллээ. Сургалт 2014.08.25 – 2014.09.12 нд 18:30-20:30 цагын хооронд ажлын өдрүүдэд явагдаж байна.
Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны удирдлагуудын 9 дэх уулзалт амжилттай явагдаж байна. Үйл ажиллагааны эхний өдөр буюу 6-р сарын 19-нд холбооны гишүүд, төлөөлөгчид Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох IT zone ХХК болон Электрон машин, механизмын тэргүүлэгч компани болох Экобус ХХК-иар зочлон тэдгээрийн үйл ажиллагаатай танилцлаа. 6-р сарын 20-нд буюу үйл ажиллагааны хоёр дахь өдөр МТҮП-д удирдлагуудын уулзалтын албан ёсны […]
МТҮП нь 2002 оноос эхлэн Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компаниудыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байна. Бид харилцан туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөгжлийн загварыг нэвтрүүлэх, […]