Мэдээллийн технологийн 23 дахь удаагийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хурлыг 2014 оны 7-р сарын 7-ны өдөр МТҮП-ын 211 тоот буюу “Компьютер вишн лаборатори”-д зохион байгуулав. Энэ удаагийн элсэлтээр нийт 10 компани, 2 иргэн бүртгүүлж элсэлтийн сонгон шалгаруулалтанд орлоо.Дээрх компани болон иргэдийн элсэлтийн бичиг баримтуудыг 2014 оны 6-р сарын 16-аас 7-р сарын 4-ний өдрүүдэд хүлээн авч эх материалуудыг 7-р сарын 7-ны […]
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олон улсын NSRC (Network Startup Resource Center), Швед улсын интернэт харилцан холболтын Nethod байгууллагуудтай хамтран интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад интернэтийн харилцан холболтын BGP протоколын талаар сургалт явуулж байна. Энэхүү сургалт нь дотоодын интернэт харилцан холболтын байгууламжийн үйл ажиллагааг сайжруулан, үйлчилгээ үзүүлэгч компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг болох ач холбогдолтой юм. Сургалтанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй […]
МТҮП-аас төрийн байгууллагын aдминуудад зориулсан “CPANEL” анхан шатны сургалтыг 2014.08.06-нд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд төрийн байгууллагын 20-иод мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд цахим хуудас, цахим хуудсын удирдлагыг CPanel ашиглан бүрэн хянах, тохируулах гэх мэт чадварыг эзэмшүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан болно.
МТҮП-аас ЭМЯ болон Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулж “Windows server-Active directory” сэдэвт сургалтыг 2014 оны 6 сарын 30-аас 2014 оны 7 сарын 9 хүртэл амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтанд хот болон хөдөө орон нутгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн нийт 76 мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдсан юм. Тус сургалт нь Эрүүл мэндийн байгууллагуудад компьютерийн дотоод сүлжээний хяналтын тогтолцоог […]
2011 оноос хойш Мэдээллийн технологийн үндэсний парк, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн үндэсний агентлагтай (NIA) хамтран ажиллаж,мэдээллийн технологийн сайн дурын багийг өөрийн орондхүлээн авч ажиллуулж байгаа билээ. БНСУ-ын Засгийн газар “Солонгос – Дэлхий дахины найз” нэртэйгээр сайн дурын ажилчдын багийг хөгжиж байгаа орнуудад илгээдэг уламжлалтай. Солонгосын мэдээллийн технологийн сайн дурын ажилчид (KIV) нь мэдээллийн технологийн хэрэглээг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой коллежийн […]