Мэдээ, үйл явдал

“ICT Expo-2020” үзэсгэлэнд МТҮПаркын бизнес инкубаторын 17 компани оролцоно.

  • 2020-10-05
  • Уншсан:1562

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT Expo-2020” 10 сарын 09-11-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно.Тус үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж байна.


Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа

  • 2020-10-02
  • Уншсан:1523

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) болон Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (MOSA)-ны санал, санаачилга, Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП)-ын  дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв (МБСҮМАЗТ)-ийн дэргэд мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл байгуулагдлаа. ХНХЯ-ны харьяа МБСҮМАЗТ нь дэргэдээ 16 салбарын мэргэжлийн зөвлөлтэй бөгөөд Мэдээллийн технологийн салбарт анх удаа хөдөлмөрийн зах зээлийн холбогдох хэрэгцээ шаардлагын улмаас байгуулагдаж байна. Мэдээллийн технологийн […]


“ӨСВӨРИЙН ИНЖЕНЕРҮҮД”-ИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 2020-09-30
  • Уншсан:1686

Та хүүхдээ багаас нь технологийн боловсролтой, бүтээлч, хөдөлмөрч, санаачлагатай иргэн болгохыг хүсэж байна уу? Тэгвэл та манай сургалтанд хүүхдээ хамруулаарай. Сургалтын зорилго: Өсвөр насны хүүхдэд техникийн анхан шатны мэдлэгийг эзэмшүүлж сургах, дадлага хийлгэх, бүтээгдэхүүн гаргах. Хаана: Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк /303 тоот/ Хамрах хүрээ: 11-14 нас Хичээлийн давтамж: 15 өдөр, 30 цагийн хичээл Сургалтын төлбөр: 200,000 Бүртгэл: 2020 оны 9-р […]


Үйлчлэгч ажилд авна.

  • 2020-09-25
  • Уншсан:1962

Тогтвор суурьшилтай ажиллах цэвэрч, нямбай, ажилсаг хүнийг байгууллагын үйлчлэгчээр ажилд авна. Тавигдах шаардлага: Цэвэрлэгээ үйлчилгээг эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн дүрэм зааврын дагуу цэвэрлэх Холбоо барих дугаар: 9199-1545


МТ-ийн инженерийн шалгалт болон шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

  • 2020-09-21
  • Уншсан:1412

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулдаг билээ. Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургалт болон бүртгэл эхэллээ. Та бүхэн доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. http://training.itpark.mn/registration/102 Мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд бүртгүүлэх


Салбарын байгууллагууд