Инкубаторын 25 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг сонирхогчид нэмэгдэж байна.

Инкубаторын 25 дахь удаагийн сонгон шалгаруулалтыг сонирхогчид нэмэгдэж байна.

МТҮП-ын Инкубаторын 25 дахь удаагийн элсэлтийн бүртгэл албан ёсоор эхэлсэн бөгөөд элсэгчдэд зориулсан эхний ээлжийн сургалт “Coworking Space 2” танхимд өнөөдөр боллоо. Тус паркын инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллиийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч 11 компани, 4 иргэн сонгон шалгаруулалтанд оролцохоор энэхүү сургалтыг зорин ирлээ.

Өнөөдрийн сургалтаар МТҮП-ын Инкубаторт элсэх журам, Эмэгтэй инкубатор болон Виртуал инкубаторын шинэ үйлчилгээний цар хүрээг танилцуулж, шалгаруулалтыг амжилттай хамгаалахад юуг анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

Шинэ, шинэлэг санаатай инженер залуус маань цаасан дээр төлөвлөсөн санаагаа амьдралд ажил хэрэг болгох, өөрийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх зорилго тээн инкубаторын шалгаруулалтанд ордог.

Шалгаруулалтыг амжилттай хамгаалахын тулд МТҮП-ын мэргэжилтнүүдийн өгч буй сургалтанд хамрагдаж илүү их мэдээлэлтэй байж бэлтгэл сайтай орно. Магадгүй бизнес санаагаа сайн төлөвлөж, түүнийгээ сайн илтгэж чадвал шалгаруулалтанд оролцогчдын талд шүүгчид “кноп”-оо дарах нь мэдээж.

Энэ удаагийн сургалтанд оролцогчид МТҮП-ын Компьютер Вишн, Эмбеддэд системийн лаборатори, Мэдээллийн төв /орчин үеийн номын сан/, Сургалтын танхим, “Coworking Space1-2” зэрэг инкубаторын орчин, нөхцөлтэй нэг бүрчлэн явж танилцлаа.

Манай инкубаторыг зорин ирсэн хүсэл тэмүүлэл дүүрэн эдгээр залуусыг ирэх 27-ны өдөр болох 2 дахь шатны сургалтанд хамрагдахын сацуу 7 багц үйлчилгээний хөнгөлөлттэй гарааны компанийг дэмжих Инкубаторын 25 дахь удаагийн шалгаруулалтанд чөлөөтэй оролцохыг урьж байна.
Инкубаторт элсэгч байгууллага, иргэн Таны мэдээллийн технологийн шинэ санааг дэмжиж бизнес болгох, үйл ажиллагааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанарыг эрс нэмэгдүүлэх, энэ чиглэлийн компаниудыг олноор төрүүлэх, шинэ брэнд бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэхэд тань МТҮП-ын хамт олон бүх талаар тусална.

incubator-elselt

Салбарын байгууллагууд