Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуульд Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги шинээр нээлээ. Шинээр нээсэн ангид нийт 50 сурагч элсэж байгаа бөгөөд сурагчид МТҮП-д хичээллэхээр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, […]
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас үндэсний программ хангамжийн их дэлгүүр болох “Mindgolia”-г МТҮП хариуцан ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу “Mindgolia” системийн хүрээнд МТҮП болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, санал солилцсоны үндсэн дээр тухайн системийн хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг амжилттай байгууллаа. Санамж бичигт МТҮП-ын захирал Ж.Золзаяа, МТҮП-ын ИТСХХ-ийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын Программ […]
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн гишүүн орнуудын ээлжит уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 2023 оны 8 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уулзалт нь 2020 оноос хойш ковид 19 цар тахлаас шалтгаалан онлайнаар зохион байгуулагдаж байсан бөгөөд МТҮП-ыг төлөөлж Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, МТ-ийн зөвлөх Ч.Сувд […]
Уг гэрээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-н хэрэгжилтийг хангах, БШУЯ-д бүртгэлтэй хамтын оффис, технологи дамжуулах төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй гарааны компаниудыг гаалийн болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх зорилготой юм. Ингэснээр МТҮП-д бойжиж буй Гарааны компаниуд […]
Дижитал хэрэгслийг ашиглах чадвараа үнэлүүлэх боломжтой, дэлхийн 100 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн “Олон улсын компьютерын хэрэглээний гэрчилгээ олгох шалгалт” (ICDL) 2023 оны 09 дүгээр сарын 6, 7-нд болох гэж байна. Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор […]