Мэдээ, үйл явдал

Мэдээлэл, технологийн үндэсний парк EPC2 Consulting компанитай хамтран “ТӨСЛИЙН МЕНЕЖЕР буюу PMP болох арга зам” сургалтыг яг одоо зохион байгуулж байна.

  • 2022-02-23
  • Уншсан:1472

Мэдээлэл, технологийн үндэсний парк EPC2 Consulting компанитай хамтран Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “ТӨСЛИЙН МЕНЕЖЕР буюу PMP болох арга зам” сургалтыг яг одоо зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Төслийн удирдлагын процесс, хэрэгжилтийн үе шат, олон улсын стандартыг хэрэгжүүлэх зэрэг процесс мэдлэг мэдээллийг авах үр дүнтэй сургалт болж байна.


TOPCIT Шалгалтын бүртгэл эхэллээ

  • 2022-02-14
  • Уншсан:1903

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтын бүртгэл эхэллээ. Өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлэх боломжийг танд олгож байна Дэлгэрэнгүй мэдээллийг: * 976-95085822 ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!


Meta Platforms: “Facebook”, “Instagram”-ийн үйл ажиллагааг Европт зогсоохоос өөр аргагүй болж магадгүй

  • Уншсан:1453

“Meta Platforms” компани хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д илгээх боломжгүй болбол “Facebook” болон “Instagram”-ийн үйл ажиллагааг Европт зогсооно гэдгээ дахин анхаарууллаа. Хэдэн сарын турш зогсонги байдалд ороод байгаа Европын Холбоо, АНУ хоорондын мэдээлэл дамжуулах тухай хэлэлцээ маш олон компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байгаа аж. “Meta Platforms” өөрийн тайландаа “Талууд тодорхой тохиролцоонд хүрэхгүй бол “Facebook”, “Instagram” зэрэг хэд хэдэн гол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Европт […]


“Apple” компани III сард “iPad” болон “iPhone”-ийн шинэ загвараа танилцуулна

  • Уншсан:1265

“Apple” компани ирэх гуравдугаар сарын эхээр “iPhone” болон “iPad”-ийн шинэ загвараа танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ загварууд нь 5G сүлжээнд холбогдохоос гадна харьцангуй хямд үнэтэй байх аж. “iPhone”-ийн шинэ загварын камерыг өмнөх загвараас сайжруулсан бөгөөд тооцооллын хувьд илүү өндөр хүчин чадалтай байх аж. Тус компани өнгөрсөн оны аравдугаар сард “MacBook”-ийн шинэ загвараа танилцуулснаас хойш энэ онд анх удаа шинэ бүтээгдэхүүн танилцуулах […]


2021 онд хүмүүс сэрүүн байх хугацааныхаа гуравны нэгийг гар утасны дэлгэц шагайж өнгөрүүлжээ

  • Уншсан:3285

Хүмүүсийн гар утасны хэрэглээг судалдаг App Annie компани жил тутам гаргадаг “The State of Mobile” тайлангаа саяхан танилцуулжээ. Уг тайланд өгүүлснээр 2021 онд хүмүүс хоногийн дунджаар 4.8 цагийг гар утасныхаа дэлгэцийг шагайж өнгөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл унтаагүй сэрүүн байх хугацааныхаа гуравны нэгийг гар утас хэрэглэж өнгөрүүлжээ. Өнгөрсөн онд дэлхий даяар хүмүүс нийт 230 тэрбум удаа гар утсандаа аппликэйшн татаж, суулгасан […]


Салбарын байгууллагууд