Мэдээллийн технологийн инженерийн шалгалт/МТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм. Зорилго МТИШ нь МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, МТ-ийн мэргэжлийн чиглэл бүрт шаардагдах чадварын түвшинг тодорхойлох, МТ-ийн инженерүүдийн […]
Мэдээлэл, технологийн үндэсний парк Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-тай хамтран “Мэдээллийн технологийн инженерийн сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургалтын 1-р ээлжийн сургалт 24 суралцагч Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан билээ. 2-р ээлжийн сургалт 2021 оны 11.15-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркын сургалтын танхимд 25 суралцагчтайгаар эхэлж байна. Сургалтын үйл ажиллагааг нээж Мэдээлэл, технологийн үндэсний паркын Төслийн […]
Мэдээлэл, технологийн үндэсний парк Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-тай хамтран “Мэдээллийн технологийн инженерийн сургагч багш бэлтгэх” нэгдүгээр ээлжийн сургалтыг 2021 оны 11.08-11.12-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Сургалт 25 суралцагчтайгаар эхэлсэн бол 24 суралцагчтайгаар төгсөж байна. Ирцийн хувьд 96% -ийн биелэлттэй, Суралцагчдын ажил эрхлэлтийн байдлыг танилцуулбал 36% нь төрийн байгууллага, 20% нь хувийн байгууллага, 28% нь их дээд сургууль, 12% […]
Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП), ФИБО КЛАУД ЭДҮКЭЙШН ЦЕНТР ХХК нар хамтран “Cloud computing+AWS Associate”, Docker, Kubernetes Essentials гэсэн 2 төрлийн сургалтыг мэдээлэл технологийн салбарынханд зориулан 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 10-ны хооронд 217 тоотод зохион байгуулагдана. Сургалт нь технологийн хэрэглээний явцад тулгардаг нарийн онцлог, жишээ, бодит туршлагыг агуулгадаа багтаахаас гадна Клауд буюу түүний дотор Тооцоолон бодох, Виртуалчлал, […]
Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулсаар байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг /AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ […]