2021 оны хаврын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтад тэнцсэн оролцогчдод олон улсын сертификат гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Мэдээллийн технологийн инженерийн паспорт болон суурь шалгалтад нийт 50 шалгуулагч оролцсоноос 7 оролцогч тэнцэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатаа хүлээн авлаа. МТПШ-нд тэнцсэн шалгуулагчид: Ч.Төгөлдөр,Н.Жадамба, Д.Билэгт МТИСШ-нд тэнцсэн шалгуулагчид: Т.Доржням,Э.Сэр-Од, Б.Мөнхцэцэг, Б.Тунгалаг Шалгалтад оролцсон болон тэнцсэн нийт шалгуулагчдадаа ажлын болон сурлагын өндөр амжилтыг хүсэн […]
Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд оролцох хүсэлтэй стартап компаниуд digitalnation.mn/#section-register орж, стартап тэмцээн […]
Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын парламент гар утасны аппликэйшнийг худалдаж авахдаа заавал Apple, Google компаниудын төлбөрийн системээр дамжуулдаг байдлыг халах хуулийн төслийг олонхын саналаар дэмжжээ. Ингэснээр тус улс App Store, Play Store системүүдийн монополыг халах хуультай дэлхийн анхны улс болж байна. Цаашдаа дэлхийн бусад улс орнуудад жишиг болж хэрэгжих магадлалтай болжээ. АНУ-ын гурван сенатор саяхан Apple, Google-ийн аппликэйшн дэлгүүрүүдийн […]
Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна. Ажлын байр: Үйлчлэгч Гүйцэтгэх үндсэн үүрэг Байгууллагын дотно гадна цэвэрлэгээг стандартын дагуу тогтмол хийж, ажилчдын ажиллах цэвэр орчинг бүрдүүлэх, Бүрэн дунд боловсролоос доошгүй зэрэгтэй байх Ажлын байранд тавигдах шаардлага: Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай, ажил, ажлын цагаа зөв хуваарилах дадалтай байх, Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар 321900, […]
Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна. Ажлын байр: Бизнес хөгжлийн мэргэжилтэн Гүйцэтгэх үндсэн үүрэг Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, дүгнэлтийн дагуу судалгаа, төсөл хөтөлбөрийн ажлыг сайжруулах, чанаржуулах, Бичиг хэргийн стандартыг мөрдөж ажиллах Ай ти хабын тавилга, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хариуцах, […]