“ДЭЛХИЙН ТЕХНОПОЛИСИЙН ХОЛБОО”-НЫ 9 дэх ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ-д МТҮП-ийн Инкубаторын компаниас оролцсон нь онцлог байлаа.

“ДЭЛХИЙН ТЕХНОПОЛИСИЙН ХОЛБОО”-НЫ 9 дэх ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ-д МТҮП-ийн Инкубаторын компаниас оролцсон нь онцлог байлаа.

2014 оны 11-р сарын 11-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотод Дэлхийн Технополисийн Холбооны IX дэх  Ерөнхий Ассамблей болсон билээ Уг үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн  МТҮП-ийн Стратеги, Бизнес Хөгжлийн төвийн дарга П.Наранцэцэг, Захиргаа, Хүний Нөөцийн газрын дарга Ц.Эрдэнэлхам, гадаад харилцаа, маркетингийн мэргэжилтэн О.Мишээл, програм хангамжийн инженер Ж.Даваахүү,үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Ганцэцэг, хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Мөнгөнтуул, мэдээллийн технологийн ур чадвар хариуцсан мэргэжилтэн Ч.Сувд, бизнес хөгжүүлэлтийн мэргэжилтэн Б.Ганпүрэв нар оролцлоо. Энэ удаа Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь инкубаторын компаниудыг дэмжих, үйл ажиллагааг сурталчилах, гадаад зах зээлд гаргах боломжийг нээх, олон улсын туршлага судлах зорилгоор инкубаторын компаниудаас О.Лхагвасүрэн захиралтай “Grafx”-ХХК-ийг энэхүү үйл ажиллагаанд оролцуулсан нь онцлог үйл явдал байлаа. Ингэснээр тус компани нь олон улсын хурал болон үзэсгэлэнд оролцсон туршлагаасаа бусадтайгаа хуваалцах нь компани хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломж нээгдэж байгаа явдал юм.

 

1053395_380681778723498_2140252083442661885_o

10700306_380681908723485_2054772728078881213_o 10620099_380682162056793_5021241176556082231_o

10397053_380682068723469_1494497832708406697_o

10454347_380681815390161_6235603440240759706_o

 

Салбарын байгууллагууд