МАНАЙ IHOTEL АСЕМ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БОЛНО

МАНАЙ IHOTEL АСЕМ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БОЛНО

Манай инкубаторт бойжсоноор компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэн, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзлэх чадвартай болцгоож байна. Тэдний нэг “Айхотел” инкубаторын зочид буудлын захиалгын систем www.ihotel.mn платформ юм. Зочид буудлын бүртгэлийн систем нь Монголын зах зээлд төдийлөн хөгжөөгүй үйлчилгээ. Иймд зочид буудлаас гадна амралт, сувилал, жуулчны баазын захиалгыг онлайнаар авах тогтолцоог тус компанийн залуус Монголдоо нутагшуулах зорилго агуулснаараа аялал жуулчлалын салбарт ач холбогдолтой нэн чухал үйлчилгээний төрөлд орно.

Нэр хүндтэй олон улсын АСЕМ-ын уулзалтыг Монголд зохион байгуулах гэж байгаагаараа 2016 оны зун онцогтоо жил байх юм. Энэ уулзалтыг саадгүй, сайхан зохион байгуулна гэдэг манай улсын нэр төр, эдийн засагт багагүй хувь нэмэртэй. Ялангуяа албаны зочид төлөөлөгчдийг дагалдан маш олон төлөөлөгч ялангуяа жуулчдын тоо даруй өсөх магадлалтай байгаа. Иймд Монголыг чиглэсэн зочид, жуулчдад саадгүй үйлчлэх олон улсын үйлчилгээний стандартыг хангасан www.ihotel.mn-ийг Монголд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлын эздүүд илүүтэй сонирхож байна. Бүртгэлийн системээс гадна зочид буудлын борлуулалт, зөвлөх үйлчилгээг давхар үзүүлэхээрээ давуу талтай юм.

Ийнхүү цаг үеэ олсон, мэдээллийн технолгийн хөгжилд тулгуурласан үйлчилгээг хөрөнгө оруулагчид сонирхож эхнээсээ санхүүжилт босгож эхэллээ.
Мэдээллийн технологийн бизнесийг төрөөс дэмжих нь цаг үеэ олсон дэмжлэг болохоос гадна олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн гарч аялал жуулчлалын салбарын хөгжлийг хурдасгах нэгэн хүчин зүйлийг манай инкубатор “Айхотел” ХХК нэвтрүүлж байгаад МТҮП талархаж байна.

ihotel

Салбарын байгууллагууд