Манай инкубаторынхнаас анх удаа “Шилдэг бүтээл”-ийн шагнал хүртлээ

Манай инкубаторынхнаас анх удаа “Шилдэг бүтээл”-ийн шагнал хүртлээ

Өнөөдөр манай паркад инкубаторын 12 компани бойжиж байгаа бөгөөд шинэлэг санаатай програмист, инженер залуус маань Монголдоо IT-г хөгжүүлэх чин эрмэлзэл тээн оюун ухаан, хүч чадлаа уралдуулж байна. Тэд санаагаа ажил хэрэг болгож, дотооддоо нутагшуулж улмаар бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нөхцлийг эрэлхийлэн ажиллаж байгааг онцлоход сайхан байна.

Инкубаторын компаниуд маань эхнээсээ хэрэглэгчдэд нэрийн бүтээгдэхүүнээрээ танигдаж, сайшаагдаж эхэллээ. Тухайлбал, “Ирээдүйн мэдлэгтэй иргэнийг бага наснаас нь бэлтгэцгээе!” гэсэн уриаг байгууллагынхаа үнэт зүйл болгон ажилладаг Н.Даваасүрэн захиралтай “Марчаахай” ХХК саяхан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын харъяа байгууллагуудаас шалгарч  “Шилдэг бүтээл” номинацын шагналыг салбарын дарга Ц.Жадамбаагаас гардан авлаа.

Ийнхүү  манай инкубаторынхны шинэ санаанаас төрсөн инновацийн бүтээл анх удаа шилдэг номинацын шагналын эзэд болж чадлаа.  “Марчаахай” ХХК-ийн Монгол хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон контентүүд IPTV-ийн хүүхдийн киноны санд  байршиж байнгын үзэгчидтэй болсон. Тус компани инкубаторт бойжсон 1 жилийн хугацаанд зах зээлд 70 гаруй бүтээл нийлүүлж тэдгээрийг гар утасны аппликэйшн, Юнивишн, Скаймедиа IPTV-ээр үзэх бүрэн боломж бүрдсэн юм.

БСШУЯ-наас 2015 оны  9-р сард зарласан “Хүүхэд бүр жаргалтай байг” төслийн тендерт “Марчаахай” шалгарсан ба 2-8 насныханд зориулсан “Мэдэмхий Марчаахай” хүүхдийн контент тун удахгүй хэрэглэгчдэд хүрэх гэж байна. Тус контент хүүхдийн шилдэг 20 дууны цомгоос гадна танин мэдэхүйн номын хамт байх  цогц бүтээл болж төрөх юм.

“Шилдэг бүтээл”-ийн шагналд нэр дэвшсэн “Марчаахай” нэрийн хүүхдийн бренд нь өсвөр насныханд Монгол өв, соёлыг уламжлан хадгалах, хүндэтгэн хайрлах, бахархан дээдлэх, уламжлалт ардын сан хөмрөгтэй танилцах төдийгүй өв тэгш боловсрол олгож, эх оронч-оюунлаг-хүнлэг-ёс зүйтэй хүүхдийг төрүүлэх зорилгыг агуулснаараа нийгэмд тустай, оюуны үнэт бүтээл юм.

Бидны хамтын зорилго биелэж байгаагийн нэгэн тод жишээ бол төр ийнхүү гарааны компаниудын бүтээлийг үнэлж, салбарынхаа шагналыг хүртээсэн явдал билээ.

marchaaxai

Салбарын байгууллагууд