МТ-ийн нкубаторын 26 дахь сонгон шалгаруулалтанд бэлтгэх семинар боллоо

МТ-ийн нкубаторын 26 дахь сонгон шалгаруулалтанд бэлтгэх семинар боллоо

МТҮП-ын Инкубаторын 26 дахь удаагийн элсэлтийн сонгон шалгаруулалтанд амжилттай оролцоход бэлтгэх зорилго бүхий хоёр дахь ээлжийн семинар 11 сарын 23-нд 211 тоот танхим буюу “Компьютер вишн”-лабораторид боллоо.

Мэдээллийн технологийн инкубаторыг сонирхогч 4 компани, 3 иргэнд инкубаторын үйлчилгээ, инкубаторт элсэн ороход бүрдүүлбэл зохих бичиг баримт, инкубаторт элсэн орсны давуу тал мөн сонгон шалгаруулалтын үйл явцын талаарх мэдээллийг МТҮП-ын ИБХТ-ийн дарга П.Наранцэцэг олголоо.

_DSC9655

 

 

Инкубаторт элсэгч компани, иргэн таны шинэ санааг дэмжиж бизнес болгох, үйл ажиллагааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанарыг  нэмэгдүүлэх, энэ чиглэлийн компаниудыг олноор төрүүлэх, шинэ брэнд бүтээгдэхүүнийг нутагшуулахад тань МТҮП-ын хамт олон бүх талаар туслах болно.

Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://itpark.mn/?p=9348 авна уу

Incubator elselt-26

Салбарын байгууллагууд