Зорилтот салбар буюу МТ-ийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам батлагдлаа

Зорилтот салбар буюу МТ-ийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам батлагдлаа

МТҮП-ын “Мэдээллийн технологийн инкубаторын үйл ажиллагааны журам” батлагдсанаасаа хойш 11 жил мөрдөгдсөөр ирсэн билээ.  Энэхүү журмын 1-р зүйлийн 1.6 дахь заалтыг үндэслэн “Зорилтот салбар буюу мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төслийн үйл ажиллагааны журам” 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шинээр батлагдлаа.

Саяхан батлагдсан уг журмыг үндэслэн  шинэ санаа, шинэ технологийн зах зээлд өрсөлдөх чадвартай, бизнес эрхлэх чин хүсэлтэй эмэгтэйчүүдэд нэгэн боломж нээлттэй болж байгаа юм. Тус паркаас  “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ба төслийн эхний шатны  сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарласан билээ. Уг шалгаруулалтанд тэнцсэн эмэгтэйчүүдэд ажлын байрны таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцааг манай паркын зүгээс үзүүлэн инновацид чиглүүлж үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдэрлэх, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход чиглүүлдэг. МТҮП Монголын анхны бизнесийн  инкубаторыг хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн бас нэгэн цоо шинэ анхны эмэгтэйчүүдийн инкубаторыг өсгөн бойжуулах зорилт тавин ажиллаж байна.

Татаж авах

Салбарын байгууллагууд