IT-ийн эмэгтэйчүүдэд бизнесийн инкубаторын гарц нээлттэй

IT-ийн эмэгтэйчүүдэд бизнесийн инкубаторын гарц нээлттэй

МТҮП-ын ИБХТ-ийн дарга П.Наранцэцэгтэй хийсэн ярилцлага

http://review.time.mn/content/51775.shtml

Мэдээллийн технологийн үндэсний парк шинэ санаа, шинэ технологийн зах зээлд өрсөлдөх чадвартай, бизнес эрхлэх чин хүсэлтэй эмэгтэйчүүдэд нэгэн боломж олгож байна. Тус парк “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ба төслийн эхний шатны  сонгон шалгаруулалтыг олон нийтийн дунд зарлажээ. МТҮП-ын Инкубатор, бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэгээс зөвхөн “эмэгтэйчүүдэд” гэсэн тодотголтой уг төслийн талаар тодрууллаа.   

-Ажлын байрны олдоц муу, эдийн засаг хямралтай үед танай байгууллагаас зарласан төсөл шинэ, содон, сайхан мэдээлэл санагдлаа. Төслийн цар хүрээг дэлгэрүүлж өгнө үү?
-Монголын анхны бизнесийн  инкубаторыг манай байгууллага 2003 оноос хөгжүүлсэн ба өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа улам бүр өргөжсөөр байна. Товчхон статистик тоо дурдахад, нийт 23 удаа элсэлт зохион байгуулж, 220 орчим компани, иргэнийг сонгон шалгаруулалтанд хамруулснаас 94 компанид инкубаторын үйлчилгээ үзүүлж 54 нь амжилттай төгсөж, одоо 9  гарааны компанийг бойжуулж байна. Энэхүү туршлага дээрээ үндэслэн бас нэгэн шинэлэг санаа буюу анхны эмэгтэйчүүдийн инкубаторыг дэргэдээ өсгөн, бойжуулах зорилт тавьсан. Бидний эхлүүлж байгаа “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төсөл нийгэмд тэр дундаа эмэгтэйчүүдэд хандсан зорилтод төсөл юм. Өөрөөр хэлбэл, одоо байгаа инкубаторын дэд бүтэц, суурь дээр үндэслэн элсэлт болгондоо эмэгтэйчүүдийн багаас бүрдсэн компани, иргэнийг бойжуулах юм. Гол зорилго нь нийгмийн хөгжлийг дэмжсэн, шинэлэг санаатай эмэгтэйчүүдийн манлайлалыг салбарын үйл ажиллагаанд татан оролцуулах, улмаар технологийн эрин зуунтай холбоотойгоор энэ салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн салбарт жендерийн эрх тэгш байдлыг бий болгох юм. Төслийн үр дүнд бизнес эрхлэх эмэгтэйчүүдийн гарааны компанид ажлын байрны таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцааг манай паркын зүгээс үзүүлж, инновацид чиглүүлж үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай компанийг Монголд хөгжүүлэхийг зорилго болгож буй юм.
-Төсөлд хамрагдагчдыг яагаад эмэгтэйчүүд гэж онцлох болсон бэ?
– Зөвхөн эмэгтэйчүүд гэхээр гайхаж магадгүй л дээ. Энэ салбарт ажилладаг эмэгтэй төлөөллийн хувьд МТ-ийн “Эмэгтэйчүүд”-ийн инкубаторын элсэлт авах юмсан гэсэн бодол байсан. Паркын инкубаторын зорилтод салбарыг дэмжих заалтын дагуу нэмэлтээр “Эмэгтэйчүүд”-ийг дэмжих инкубаторын ээлжит элсэлтийг зохион байгуулахаар санал боловсруулсан. Мэдээж энэ ажлыг хийхэд тодорхой дүрэм журам, шалгуур үзүүлэлт хэрэгтэй. Тиймээс “Зорилтот салбар буюу мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубаторын үйл ажиллагааны журам”-ыг баталлаа. Ер нь Монгол Улсад 2003 оноос мэдээллийн технологийн бизнес инкубатор үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэлтэй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд монгол хүний мэдлэгт суурилсан оюуны бүтээлийг дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх боломж нээгдсэн. Энэ эхлэлийг манай МТҮП тавьсан. Тухайн он цагаас өдийг хүртэл инкубаторын дэмжлэг үзүүлж тэдний бизнесийн амжилтын эхлэлийг хамтдаа бүтээлцсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд 90 гаруй компаниас эмэгтэйчүүдийн компаниуд хараахан төрөн гараагүй. Мөн төсөл эхлүүлэх үндэслэл, шаардлага ч байгааг манайхаас явуулсан судалгаа илтгэсэн. Програм хангамжийн компаниудаас авсан судалгаанаас харахад програм хангамжийн мэргэжилтэй эмэгтэй төгсөгчдийн  онолын мэдлэгийг зургаахан хувь нь “сайн” гэж үзсэн байхад 82 хувь нь “муу”, 12 хувь “дунд” гэж үздэг бол мэргэжлийн дадлагын ажлыг эмэгтэй оюутнууд “муу” хийдэг буюу 82 хувийг эзэлсэн байхад үлдэх хувь нь ердөө л “дунд” гэсэн үнэлгээ тавьсан байна. Мөн эмэгтэйчүүдийн зүгээс програм хангамжийн чиглэлээр ажил хийхэд тулгардаг бэрхшээлүүд нь энэ төрлийн ажил хомс, ачаалал ихтэй, хөрөнгө оруулагчид ховорхон байдаг зэрэгтэй холбоотойгоор  тайлбарлаж байна. Зөвхөн 2014 оны элсэлтийн байдлаар Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг томоохон улсын сургуулиудын нэг ШУТИС-ийн харьяа Мэдээлэл Холбооны Технологийн сургуульд нийт 2740 оюутан суралцаж байгаагийн 1073  буюу 37,8 хувь нь эмэгтэй оюутнууд. Эндээс харахад энэ салбарт ажиллах эмэгтэйчүүд тун бага байгаа нь харагдаж байгаа ч  төгсөгчдөөс хэд нь мэргэжлээрээ ажилладаг судалгаа Үндэсний статистикын хорооны статистик үзүүлэлтэнд байхгүй байна. Мэдээллийн технологийн салбарын мэргэжил эзэмшсэн нийт эмэгтэйчүүдэд мэргэжлээрээ ажиллах боломж олгох, МТ-ийн эмэгтэй ажилчдын тоо болон ажлын байрыг нэмэгдүүлэх, тэднийг чадваржуулах, дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний чадвар, дадлага туршлагыг хуримтлуулах, энэ салбарын жендерийн зөрүүг багасгах үүднээс ”эмэгтэйчүүд” гэж онцолсон байгаа.
-Ямар шалгуур үзүүлэлт хангасан байх ёстой вэ?
-Эхний шатны бүртгэл, анхан шатны сургалт, тавигдах шаардлагын тухай товч мэдээллийг itpark.mn сайтад тавьсан байгаа.  Энэхүү төсөлд хамрагдагсдад “босго”  тийм ч өндөр биш гэж ойлгож  болно. Дотоод, гадаадын их, дээд сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа төгсөх дамжааны эмэгтэй оюутан, энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлээрээ ажлаагүй, түр завсардсан, өрх толгойлсон, 3 хүртэлх настай хүүхдээ асарч ажил, хөдөлмөр эрхлээгүй, мэдээллийн технологийн бус мэргэжил эзэмшсэн ч мэдээллийн технологийн салбарын байгууллагад хагас жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа, мэдээллийн технологийн бус мэргэжилтэй ч нэгээс доошгүй жил мэдээллийн технологийн байгууллагад ажиллаж байсан эмэгтэйчүүд сонгон шалгаруулалтын нөхцөлийг хангах юм. Компанийн үндсэн ажилтнуудын 80-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байх ба “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төсөлд өрсөлдөж буй компанийн гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй хүн байх ёстой. Энэхүү мэдээллээр дамжуулан нэгэн сонирхолтой тоо баримт хэлье. Монголын аль ч салбарт хөдөлмөрийн хөлс буюу жендерийн тэгш бус байдал бодитой оршиж байгаа. Тухайлбал, цалин хөлс өндөртэй ажлын байранд эмэгтэйчүүд ажиллах боломж бага хэвээр байна. Банкны салбарын эмэгтэй ня-бо нарын дөрөв нь, 10 эмэгтэй программистын дөрөв нь, 12 эмэгтэй багшийн тавхан ажилтан л  эрэгтэйчүүдтэй адилхан цалин хөлс авсан байдаг. Ер нь эмэгтэйчүүд маань эрчүүдийн адил ажил эрхлэлтийн боломж, нөхцөл, гавьяа шагналд хүрэхийн тулд зарим зүйлээсээ татгалзахад хүрдэг. /Хожуу төрөх, цөөн хүүхэд гаргах, гэрлэхгүй байх зэрэг/ Энэ нь амьдарлын процессоо эвдэн байж эрчүүдийн адил амжилт гаргах гэсэн оролдлого гэхэд болно. Нэгэнт оршсоор байгаа ялгаатай байдлыг харгалзан үзэж  тусгай зохицуулалт зайлшгүй шаардлагатай өнөөдрийн түвшинд манай байгууллагаас хэрэгжүүлж буй энэхүү төсөл эмэгтэйчүүдийн тодорхой хэсэгт багагүй дэмжлэг, гарц болж чадах юм. Эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс доогуур байна. 2006 онд боловсролын салбарт ажиллагчдын 68 хувь нь эмэгтэйчүүд байсан хэдий ч сургуулийн захирлуудын дийлэнхи нь эрэгтэй байжээ. Эмэгтэйчүүд нийгмийн ажил эрхлэлтэнд ихээхэн нөлөө үзүүлж ажлын голыг нугалдаг хэдий ч удирдах албан тушаалтангууд нь ихэвчлэн эрчүүд байна. Ажил мэргэжлийн жендерийн тусгаарлалт нь  хөдөлмөрийн төрөл хэлбэрүүд нь нийгмийн нэр хүнд, эрх мэдэл, цалин хөлсний хувьд ялгаатай бөгөөд өндөр нэр хүнд, эрх мэдэл, орлого бүхий хөдөлмөрийн төрөл хэлбэрийг эрэгтэйчүүд эрхлэх болж, эмэгтэйчүүд эдгээр төрлөөс шахагдсан байна.

Мэдээний линк: http://review.time.mn/content/51775.shtml

– See more at: http://review.time.mn/content/51775.shtml#sthash.N398G1wo.dpuf

Салбарын байгууллагууд

in the fashion industry, which is always changing, it has become more and more popular to find high-end trends without spending a lot of money. for example, high quality replica handbags are a trendy alternative to designer originals. this page goes into detail on why people like replica things, pointing out important types and where to find them.

people who love fashion are starting to like replica clothes since it looks and feels like high-end brands but costs a lot less. these things let people show off their particular style without spending a lot of money, from everyday wear to statement pieces. replica garments are a great example of this. they include a wide range of clothing influenced by famous designers, making sure that everyone can find something fashionable to wear.

handbags are still a big part of high-end fashion, and reproductions are a great opportunity to own famous designs. people typically look for places that sell high-quality replica handbags that are made with the same care and attention to detail as the originals. these items may make every outfit look better, so they are a good buy for people who want to establish a varied wardrobe.

some brands are quite popular in the replica industry because they never go out of style. for example, chanel's classy look is quite popular, which has led to a desire for chanel copycat items that reflect the style of the brand's famous dresses and chains. replica clothes from different high-end brands provide anything from fitted blazers to casual streetwear, combining high-end style with low prices.

choosing replicas has benefits like saving money and having a lot of options, but it's important to pick reliable sources to make sure the quality is good. websites that sell high-quality imitation handbags and chanel replica generally include thorough product descriptions and customer reviews, which can help customers make smart choices. this makes fashion more accessible to everyone, letting more people enjoy trends without having to pay a lot of money.

adding replicas to your wardrobe is easy. for a balanced style, wear replica garments with real accessories. for evening ensembles, utilize a chanel replica purse as a focus point. trying out these things will help you change up your style without breaking the bank.