Start-up Next хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Start-up Next хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

“Мэдээллийн  Технологийн Үндэсний Парк” болон “Start-up Mongolia” ТББ  хамтран  “Google for Entrepreneurs” сангаас зохион байгуулдаг гарааны бизнесүүдэд зориулсан хамгийн амжилттай хэрэгждэг олон улсын ‘START-UP NEXT’ хөтөлбөрийг Монгол улсын хэмжээнд албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлэх гэж байна.

START-UP NEXT нь UP GLOBAL байгууллагын бүтээгдэхүүн бөгөөд гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан  долоо хоногт нэг удаа 3 цагаар, нийт 5 долоо хоног үргэлжлэх хөтөлбөр юм . Энэ хөтөлбөрийг хамгийн энгийнээр “ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙН ХУРДАСГУУР” гэж ойлгож болно.

Манай хөтөлбөр нь төгсөгчиддөө Techstars, 500 Startups, Imagine K12, Alphalab зэрэг олон тооны гарааны бизнесийг хурдасгах шилдэг хөтөлбөрүүдэд хамрагдахад нь тусладаг бөгөөд тусгайлан бэлтгэсэн агуулга, дасгалжуулах мэргэжилтний тусламжтай хэрэгжиж таны багийг( таны гарааны бизнесийг) бусдаас ялгарч амжилттай хөгжихөд дэмжлэг үзүүлэх юм.

“Start-up Next Mongolia” хөтөлбөрт хамрагдаснаар таньд ямар боломж нээгдэх вэ ?

  • Амжилттай хөрөнгө оруулалт авахад бэлтгэгдэх
  • Азийн орнуудад өөрсдийн бизнесээ эхлэх
  • МТҮП-н инкубаторт орох

Экспертүүд долоо хоног бүр багуудыг нэг бүрчлэн дасгалжуулж ажиллах бөгөөд  багууд санаагаа богино хугацаанд үр ашигтай тайлбарлаж pitch буюу найраа сурах.

Өсөлтийн чухал үзүүлэлтэнд төвлөрч, түүндээ хариуцлагатай байж сурна.

Гарааны бизнесийн эксперт, үүсгэн байгуулагчидтай танилцах, харилцаа холбоо, танилын хүрээгээ тэлэх зэргээр сүлжээгээ өргөтгөнө.

.Багууд танхимын хичээлээс гадуур бие дааж эрчимтэй ажиллах шаардлагатай ба долоо хоног бүр жижиг тайлан бэлтгэж танилцуулан экспертээс заавар, зөвлөгөө авах боломжтой.

Хөтөлбөр дууссаны дараа юу болох вэ?

Start-up Next хөтөлбөр дуусахад багууд ахиц дэвшил, бэлэн байдлаа баталгаажуулан харуулж чадсан тохиолдолд дараагийн шатны буюу илүү өргөн боломж олгох арга хэмжээнд олон улсын Startup Next багийн тусламжтайгаар хамрагдах боломжтой болно.

Төгсөгчдийн нэмэлт боломжууд:

  • Үзүүлэх өдөр (Demo day) болон тусгай арга хэмжээнд оролцож танигдах (хөрөнгө оруулалт, хамтрагч татах)
  • Амжилттай энтрепренёр болон салбарын мэргэжилтнүүдээс заавар, зөвлөгөө авч үргэлжлүүлэн дасгалжих
  • Өндөр чанартай, түргэн өсөх боломжтой гарааны бизнестэй хамтран ажиллах хүсэлтэй боломжит (potential) хэрэглэгчтэй холбоо тогтоох

Хэрэв оролцох эрх авсан бол үнэ төлбөр хэд байх вэ?

  • Энэ хөтөлбөр нь гарааны бизнесээс хувь эзэмшихгүй.
  • Хөтөлбөрийн хураамж багийн гишүүн тус бүр 100,000 төгрөг байна. Багууд зөвхөн хөтөлбөрт орох эрх авсан тохиолдолд төлбөр төлнө.
  • Хөтөлбөрийн хураамж нь дотоод зохион байгуулалт, сайн дурын эксперт болон үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс зэрэг зардлуудыг нөхөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хүсэлт гаргахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Эвсэг, гар нийлсэн баг бүрдүүлсэн байх:

  • Багт 2-4 үүсгэн байгуулагч/санаачлагч гишүүн байна. (Ганц үүсгэн байгуулагчтай багийг хамруулах боломжгүй)
  • Багууд нь түргэн сэтгэх, шинжлэх, хурдтай ажиллах чадваруудын хослолтой байх

Санаа том бөгөөд өвөрмөц байх

  • Гарааны багууд нь онцгой/өвөрмөц мэдээллийн технологийн боломж ашигласан  гарааны санаан дээр ажиллаж том зах зээлийг онилсон байх ёстой.

“Start-up Next Mongolia” -д хэрхэн оролцох вэ ?

Та бүхэн 2014 оны 12 сарын 8 наас 2015 оны 1 сарын 26 хооронд http://next.startupmongolia.com/ сайтаар орж бүртгүүлснээр таны бүртгэл баталгаажна. 2015 оны 1 сарын 27-28 ны хооронд бүртгүүлсэн багуудаас сонгон шалгаруулалт хийж нийт 7 багийг авах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг : www.startupmongolia.com

Холбоо барих: 96046075, 99049819

poster a4

 

Салбарын байгууллагууд