Санхүүгийн сургалтаар та юу мэдэхийг хүссэн бэ?

Санхүүгийн сургалтаар та юу мэдэхийг хүссэн бэ?

Инкубаторын компаниудад олгодог уламжлалт сургалт 3-р сарын 23-нд буюу өнөөдөр “Coworking Space 2”-т зохиогдлоо. Санхүүгийн ахисан шатны энэ удаагийн сургалт “Үр дүн нь Та бүхэнд мэдлэг өгөхөд оршино” сэдэв дор асуулт-хариултын зарчмыг баримтлан явуулав. Инкубаторын компаниуд дараах асуултыг тавьсан ба хариултыг татварын холбогдох хуулийн заалттай уялдуулж, практикт учирдаг эрсдэлтэй холбон тайлбарласнаараа онцлогтой болсон юм.

Инкубаторын компанийн удирдлагуудаас ирүүлсэн асуултыг сийрүүлбэл,
– “Манайх маш бага гүйлгээтэй. Өөрөө санхүүч байх, зарлагаа хэмнэх үүднээс компанийнхаа тайланг гаргах хүсэлтэй явдаг. Энэ сургалтаар санхүүгийн тайлан хялбархан гаргадаг аргыг заалгамаар байна?”
-“Манайх үндсэн хоёр ажилтантай. Сая байгуулагдсан. Санхүүгийн Baaz.mn санхүүгийн программ дээр өөрөө тайлангаа гаргах бодол тээгээд хоёр хонож байна. Компаниа хөл дээрээ зогстол удирдлага нь тайлангаа гаргахад анхнаасаа юу юу анхаарч ажиллах талаар зөвлөгөө авья”
-“Манай байгууллага гаднын зөвлөх ажилтантай. Татварыг яаж тооцох вэ”
– “Хувь нийлүүлүүлэгчтэй тохиолдолд ашгаа яаж хуваарилбал зохих вэ?”
-Үндсэн хөрөнгийн биет бус хөрөнгө дээр лиценз, патентийг бүртгэдэг гэсэн. Хэрэв патент, лиценз гээд байгаа тэр бүхнийг балансын Биет бус хөрөнгө дээр бүртгэвэл банкнаас зээл авахад хүндэтгэн үзэх давуу тал болж чадах уу, үгүй юу? Балансдаа бүртгээгүй тохиолдолд сөрөг зүйл байх уу? Ер нь санхүүд хэрхэн яаж бүртгэж тусгах вэ?
-Санхүүгийн аудитаас гадна татварын аудит хувийн компаниудад 3-4 жил болоод ордог гэсэн. Үүнд бэлэн байхад юу анхаарах вэ? Ямар ямар материал бүрдүүлдэг вэ? Энэ хоёр аудит юугаараа ялгаатай вэ?
-Манайх гадны гэрээт ня-богоор тайлангаа гаргадаг.Тайлан гаргаж өгч байгаа ня-бо тухайн компанийн санхүүгийн чадавхи, авах арга хэмжээ, эрсдлээс гарах боломж, орлогоо нэмэгдүүлж, зарлагаа хянах зэрэг зөвлөх мэдээллийг компанид өгөх үүрэг хүлээх үү? зэрэг асуултанд дэлгэрэнгүй хариулт авч чадлаа.

Энэ удаагийн сургалтыг Эдийн засгийн шинжилгээний эдийн засгийн ахлах шинжээч, МНБ, магистр н.Бадамсүрэн хөтлөн явуулсан ба сургалтанд хамрагдсан инкубаторын 10 компанийн захирлууд бүгд оролцож санхүүгийн бага боловч мэдлэгээр өөрсдийгөө цэнэглэж чадлаа. Тулгамдаж байсан асуудлаараа хариулт авцгаасан инкубаторынхан эхний ээлжинд НББ-тэй холбоотой хууль болон бусад татварын холбогдох 9-10 хуулийг нэг бүрчлэн унших даалгавар авч, ойрын өдрүүдэд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө оруулахаар амлалт авсан юм.

incubator-surgalt1

incubator-surgalt

Салбарын байгууллагууд