Инкубаторын сонгон шалгаруулалтанд бэлтгэх семинар боллоо.

Инкубаторын сонгон шалгаруулалтанд бэлтгэх семинар боллоо.

 МТҮП-ын Инкубаторын 25 дахь удаагийн элсэлтийн тов удахгүй зарлагдах билээ. Шалгаруулалтанд амжилттай оролцоход бэлтгэх зорилго бүхий семинарыг МТҮП зохион байгуулдаг бөгөөд хоёр дахь ээлжийн семинар “Coworking Space 1”-д өнөөдөр болов.

Тус семинараар “Бизнес төлөвлөгөө”-г хэрхэн оновчтой зөв төлөвлөн бичих, ижил төстэй бүтээгдэхүүнд зах зээлийн судалгаа хийх, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу талыг илэрхийлэх, эдийн засгийн үр ашгийг үнэн зөв, бодитоор тооцоолох, бизнес төлөвлөгөөг хэрхэн хийх, хагас жилийн тайлан хамгаалалтанд ороход дүгнэж болохуйцаар гаргасан байх зэрэг өргөн мэдээллийг олголоо.

Мэдээллийн технологийн инкубаторыг сонирхогч 4 компани, 4 иргэн уг семинараар шалгаруулалтын нөхцөл, болзол, урьд өмнөх шалгаруулалтанд оролцож байсан элсэгчдийн гаргаж байсан алдаа, эрсдлийг давтахгүй байх юун дээр илүү их анхаарах зэрэг эерэг бүх мэдээллийг олж авсан ба өөрсдийн сонирхсон асуултанд хариулт авсан юм.

Манай инкубаторыг зорин ирж буй хүсэл тэмүүлэл дүүрэн залуустаа 7 багц үйлчилгээний хөнгөлөлттэй гарааны компанийг дэмжих Инкубаторын 25 дахь удаагийн шалгаруулалтанд өрсөлдөж, өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх зорилт, зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Инкубаторт элсэгч байгууллага, иргэн Таны мэдээллийн технологийн шинэ санааг дэмжиж бизнес болгох, үйл ажиллагааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанарыг эрс нэмэгдүүлэх, энэ чиглэлийн компаниудыг олноор төрүүлэх, шинэ брэнд бүтээгдэхүүнийг нутагшуулахад тань МТҮП-ын хамт олон бүх талаар туслах болно.

incubator-1     incubator

Салбарын байгууллагууд