МТҮП-ийн “Силикон хаус”-т өнөөдөр мэдээллийн технологийн залуус нэгдэв.

МТҮП-ийн “Силикон хаус”-т өнөөдөр мэдээллийн технологийн залуус нэгдэв.

МТҮП-ын “Силикон хаус”-т өнөөдөр мэдээллийн технологийн залуус нэгдэв. Тэд гарааны компани болон салбарын залуучуудыг дэмжин ажиллахаар “Startup Club@ITPARK” клубыг байгуулж, гишүүнчлэлд нэгдэж, цаашид ажиллах чиг үүргийн талаар санал бодлоо илэрхийллээ.

“Стартап клуб”-ын анхны уулзалтанд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа оролцож салбарынхаа залууст клуб байгуулах болсон тухай товч мэдээлэл өгч, улмаар клубын анхны гишүүнчлэлд нэгдэв. Түүний тодорхойлсноор клубын гишүүд элдэв томьёолол гэхгүйгээр задгай, чөлөөт сэтгэлгээгээр нийгэмд чиглэсэн үйл ажиллагаараа хамтрах ажээ. Байнгын ажиллагаатай “Startup Club@ITPARK” байгуулах Агентлагийн даргын анхны санааг МТҮП-ын Ерөнхий захирал Б.Мягмарнаран дэмжиж, МТҮП-ын “Силикон хаус” орчинд клубыг ажиллуулах болж, “Стартап клуб”-ын зорилгыг тодорхойллоо.

Клуб маань ийнхүү МТҮП-ын дэргэд гарааны компани болон салбарын залуучуудыг дэмжиж, зөвлөх, хоорондын холбоог үүсгэх, дуу хоолойг холбогдох байгууллагад хүргэхээс гадна салбарын боловсон хүчнийг чадавхижуулж, гарааны компаниудыг зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх өргөн агуулгаар ажиллах юм.

Клубын анхны арга хэмжээнд гарааны компаниудын 20 орчим төлөөлөл оролцов. Оролцогчдын зүгээс төрийн оролцоог тодорхой болгох, сар бүрийн уулзалтын цагийг 1 цаг болгох, мөн тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзаж байх, сошиал маркетинг хийж оролцогчдын тоог олшруулах, гүүгл групп нээх гишүүд өөрсдөө санаачлагатай идэвхитэй байя гэсэн саналууд гаргалаа.

Дараагийн уулзалтаар “Адсолюкс” ХХК-ийн захирал С.Дөлмандах “Бизнес эхлүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр туршлагаасаа хуваалцахаар болсон бөгөөд санал солилцсоны дараа оролцогчдоос клубт элсэх хүсэлтэй байгаа эсэх талаар санал асуулга авахад 100% элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мэдээллийн технологийн мэргэжил эзэмшсэн залуус жилд дунджаар 20 мянга орчмоор эгнээгээ тэлдэг бөгөөд тэдний санаа, үйл хэргийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх, нийгэмд үйлчилдэг, ашгийн, төрийн бус байх статустай ажиллах юм.

startup

startup

Салбарын байгууллагууд