Виртуал инкубатор анхны элсэгчдээ угтан авлаа

Виртуал инкубатор анхны элсэгчдээ угтан авлаа

Мэдээллийн технологийн үндэсний парк нь инкубаторын үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж мэдээллийн технологийн болон бусад салбарын ирээдүйн инновацийг бүтээх иргэн, гарааны компаниудын шинэ санаа, бизнесийг дэмжих, хурдасгах, хөгжүүлэх үүднээс ‘‘Виртуал инкубатор’’-ын үйлчилгээг анх удаа санаачлан хэрэгжүүлж анхны элсэгчдээ 5 сарын 29-ний өдөр угтан авлаа.

Энэ удаагийн элсэлтэнд 9 иргэн, ААН бүртгүүлснээс 3 иргэн, 1 компани виртуал инкубаторын үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.  Үүнд:

Иргэн, компани Үйл ажиллагааны чиглэл
1 Д.Дэжидмаа Газарзүйн мэдээллийн систем
2 Beyond security Мэдээллийн аюулгуй байдал
3 Х.Хүдэрболд Сургалт, зөвлөгөө
4 Дүгэрсүрэн Баруун бүсийн мэдээллийн технологийн сургалт судалгааны төв

 

Бизнес санаа, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр зорин манай үйлчилгээнд хамрагдаж буй ‘‘Виртуал инкубатор’’-ын анхны элсэгчиддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Түүнчлэн манай байгууллагын үүд хаалга салбарын болон бусад салбарын иргэн, гарааны компаниудын өмнө үргэлж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Салбарын байгууллагууд