МТ-ийн инкубаторын 23, 24 дэх элсэлтээр элсэн орсон компаниуд хагас жилийн ажлаа тайлагналаа

МТ-ийн инкубаторын 23, 24 дэх элсэлтээр элсэн орсон компаниуд хагас жилийн ажлаа тайлагналаа

Мэдээллийн технологийн үндэсний паркын Ерөнхий захирлын 2015 оны 08 сарын 26 өдрийн 094 тоот тушаалаар инкубаторын 23, 24 дэх сонгон шалгаруулалтаар элсэн орсон Мирим Консалтант ХХК, Рок Мастер ХХК, Марчаахай ХХК -ниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа.

Тус ажлын хэсгийн 2015 оны 08 сарын 28-ний өдрийн шүүгчдийн үнэлгээ болон хуралдааны шийдвэрээр “Мирим Консалтант” ХХК, “Рок Мастер” ХХК болон “Марчаахай” ХХК нь 70-аас дээш хувийн амжилт үзүүлсэн тул цаашид мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжийг хангасан байна.

Хагас жилийн ажлаа амжилттай тайлагнаж, инкубаторын үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой болсон компаниуддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

zurag

Салбарын байгууллагууд