Мэдээ, үйл явдал

“Нээлттэй өгөгдөл” – Энэ зууны нийтийн баялаг

“Нээлттэй өгөгдөл” хэмээх нэр томьёо утга агуулгаараа амьдрал дээр ил тод болж эхлэх, “Нээлттэй өгөгдөл”-ийн мэдээллийг цахимаар авч ашиглах боломжийг хангахуйц төслийг Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП), МУИС-ийн харьяа ХШУИС хамтран эхний хувилбарыг нэвтрүүлж байна. Уг төслийг нэвтрүүлснээр нэгдсэн цахим хуудсаар байгууллагуудын статистик мэдээлэл бүхий “Нээлттэй өгөгдөл”-ийг хүссэн иргэн, байгууллага бүр алба, амины ажилдаа ашиглах гарц бий болж байгаа юм. […]


Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 22-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркад амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагаанд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, ЦЕГ-ын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбат, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн телемедициний програм хангамж хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очир, Нийслэлийн […]


Startup Next хөтөлбөрийн “Demo day” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

  • 2015-04-14
  • Уншсан:4553
  • Tags:

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь шинэ гарааны компанийг сонгон, дэмжлэг үзүүлэх мөн хөрөнгө оруулагч олоход туслах, хурдасгуурт бэлтгэх зорилго бүхий олон улсын “Start-up Next” 5 долоо хоногийн хөтөлбөрийг “Startup Mongolia” ТББ-тай хамтран Монголд анх удаа амжилттай зохион байгуулсан билээ. Хөтөлбөрийн дагуу гарааны компаниудыг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх “Demo day” арга хэмжээг 4 сарын 10-ны өдөр МТҮП-д зохион байгууллаа. Тус арга […]


“Онлайн эрх чөлөө” V бага хурлын бэлтгэл хэлэлцүүлэг боллоо

   Монгол Улс 2014-2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаа бөгөөд олон улсад нэр хүндтэй энэхүү хөдөлгөөний V бага хурлыг 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Африк, Америк, Ази, Европын 25 улсыг эгнээндээ нэгтгэдэг энэхүү “Онлайн эрх чөлөө” эвсэл нь бага хурлаа төр, засгийн байгууллага, мэдээлэл холбооны технологийн […]


Мэдээллийн технологийн инкубаторын элсэлтийн хугацаа сунгагдлаа

  • 2015-04-13
  • Уншсан:5089
  • Tags:

Мэдээллийн технологийн инкубаторт элсэхийг хүсэгч компани, иргэдийн хүсэлтийг харгалзан МТ-ийн инкубаторын сонгон шалгаруулалтын хугацааг сунгаж, 2015 оны 4-р сарын 27-ны 16 цаг хүртэл элсэлтийн материал хүлээн авах болсныг мэдэгдье. Сонгон шалгаруулалтыг 2015 оны 5-р сарын 1-нд МТҮП-ын 217 тоот танхимд /Coworking Space 2/ зохион байгуулна. Холбоо барих: Утас: 99258844, 99198701 Мэйл хаяг: ganpurev@itpark,mn; otgonjargal@itpark.mn Вэб хаяг: www.itpark.mn; www.incubator.itpark.mn


Салбарын байгууллагууд