Мэдээ, үйл явдал

МТҮП-аас “ВИРТУАЛ ОФФИС” үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

МТҮП-аас гарааны бизнес эрхлэгч, шинэ санаатай, ажил хэрэгч, ажлын байргүй, байнгын ажлын байрны шаардлагагүй, улирлын чанартай ажил, төсөл гүйцэтгэгч болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч нарт ажлын байр олгох зорилгоор “Виртуал оффис” үйлчилгээг 2016 оны 02 сарын 29-өөс эхлэн нэвтрүүлж эхэллээ. “Виртуал оффис” гэдэг нь бизнесийн орон зай, ажлын байраар хангах үйлчилгээ бөгөөд Та өөрт хамгийн ашигтай хувилбараар сар, өдөр […]


“СИЛИКОН ХАУС”-т бойжиж буй инкубаторынхан Монгол улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтанд оролцоно

ИНКУБАТОРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ МОНГОЛЫН ДЭД БҮТЦИЙН ОРОН ЗАЙД АНУ-ыг мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийд тэсрэлт хийхэд хүргэсэн “Silicon Valley”-гийн жижигрүүлсэн хувилбар “Силикон Хаус-Монгол толгой”-д бойжиж буй манай инкубаторынхны гаргасан амжилтууд ар араасаа хөвөрсөөр. Тэдний нэг гадаад аутсорсинг нэвтрүүлж байгаа “Сусано” ХХК-ийн амжилтыг энэ удаа онцолж байна. Мэдээллийн технологийн чиглэлээр Япон Улсад боловсрол эзэмшин тэндээ ажиллаж байсан залуус мэдлэгээ бизнес болгохоор Монголдоо ирцгээсэн. Ирэх ирэхдээ […]


Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

МТҮП-ийн Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 1а-009 тоот тушаалаар инкубаторын  23, 24 дэх сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа. Энэ удаа МТ-ийн инкубаторын 23 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Мирим консалтинг” ХХК /3-р хагас жил/ болон 24 дэх удаагийн  сонгон шалгаруулалтаар элсэн орсон […]


“Pitch Day Competition” буюу Пич тэмцээнийг зохион байгууллаа.

МТҮП-аас 2016.02.18-ны өдөр “Pitch Day Competition” буюу Пич тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн нь залуу энтрепрёнеруудад өөрийнхөө стартап буюу гарааны бизнестээ хамтрагч, түнш, хөрөнгө оруулагч хайж танилцуулах буюу НАЙРАА хийх, хийсэн найраандаа туршлагатай бизнес эрхлэгч-энтрэпренёр, хөрөнгө оруулагч, менежер, инженер шүүгчдээс санал шүүмж сонсох, бусдаас суралцах, танилын хүрээгээ өргөжүүлэхэд нь туслах зорилготой юм. Энэ удаагийн арга хэмжээнд инкубаторын нийт 5 гарааны […]


“Силикон Валлей-д 60 хоног” чөлөөт ярилцлага боллоо

МТҮП-аас Силикон Валлейд 60 хоног суралцсан туршлага, олон улсын зах зээлд гарахад анхаарах зүйлс, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг татах арга замуудын талаар танилцуулан санал бодлоо солилцох зорилгоор “Силикон Валлей-д 60 хоног” чөлөөт ярилцлага арга хэмжээг 2016.02.18-ны өдөр зохион байгуулсан ба тус арга хэмжээнд МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, МТҮП-ын ерөнхий захирал Б.Буян-Өлзий, МТШХХГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Оюун, БСШУЯ-ны СӨББХ-ийн […]


Салбарын байгууллагууд