Мэдээ, үйл явдал

МТҮП нь 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээгээр 95.4 оноо авч Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ.

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Эм Ди Эс энд ХаанЛекс” ХХК, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга” бодлого судлалын төв”ТББ, “Эс Ай Си Эй” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг төрийн, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн байгууллагуудын 2015 оны авлигын […]


Силикон Валлийг зорьсон Алкэмист техноложис ХХКомпанийхан инкубаторын компаниуддаа туршлагаасаа хуваалцлаа.

  • 2016-01-29
  • Уншсан:4291

МТҮП-ын инкубаторын компани болох “Алкэмист Техноложис” ХХК-ийн залуус дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Валли”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц Монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах, өөрсдийгөө сургах мэдлэг хуримтлуулах цаашлаад бизнес хамтрагчаа олох зорилготойгоор 2015 оны 11 дүгээр сард СанФранциско хотыг зорьсон билээ. Тус компани нь Силикон Валлид 2 сарын хугацаанд 500 стартап хөтөлбөрт хамрагдсан ба тэнд зохиогдсон уралдаануудад Myfav төслөөрөө амжилттай оролцсон. Тэгвэл өнөөдөр тус компанийн залуус маань Монголдоо эргэн ирж инкубаторын компаниуддаа Силикон Валлигийн талаар болон өөрсдийн хамрагдсан сургалтын талаар тэр дундаа гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.


Оюуны өмчийн сургалт зохион байгуулагдлаа.

  • Уншсан:4070

Мэдээллийн технологийн үндэсний парк нь МТ-ийн инкубаторт бойжиж буй аж ахуйн нэгжүүдэд зориулж тэдний хийж, хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг оюуны өмч болгох, цаашлаад уг өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс Оюуны өмчийн зөвлөх үйлчилгээний “Ай Пи Консалтинг” ХХК-тай хамтран Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаад МТ-ийн инкубаторт 26 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар шинээр элсэн орсон “Хабул Электроникс” ХХК, “Гөүсмарт” ХХК, “Наномэп” ХХК, “Анрид” ХХК, […]


Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

  • 2016-01-28
  • Уншсан:4203

Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт, технологи дамжуулалт, энтрепренёрыг дэмжих тогтолцоо болон сургалтын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр эрх тэгш, харилцан уялдаатай хамтран ажиллах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Б.Очирбат, Мэдээллийн технологийн үндэсний паркын ерөнхий захирал Б.Буян-Өлзий нар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран […]


МАНАЙ IHOTEL АСЕМ-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР БОЛНО

Манай инкубаторт бойжсоноор компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэн, зах зээлд өөрийн гэсэн орон зайгаа эзлэх чадвартай болцгоож байна. Тэдний нэг “Айхотел” инкубаторын зочид буудлын захиалгын систем www.ihotel.mn платформ юм. Зочид буудлын бүртгэлийн систем нь Монголын зах зээлд төдийлөн хөгжөөгүй үйлчилгээ. Иймд зочид буудлаас гадна амралт, сувилал, жуулчны баазын захиалгыг онлайнаар авах тогтолцоог тус компанийн залуус Монголдоо нутагшуулах зорилго агуулснаараа аялал жуулчлалын […]


Салбарын байгууллагууд