МТҮП нь төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд болон оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор ICDL Asia олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалтандаа бүртгэж эхэллээ. “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм. […]
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын (ДОӨБ) Ерөнхий захирал Доктор Фрэнсис Гарри нь Монгол улсад айлчилсантай холбоотойгоор 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Монголын “Оюуны өмчийн газар”-тай “Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээ”-г Монгол улсад байгуулах гэрээнд гарын үсэг зуралцсан юм. Энэ ажлын хүрээнд “Оюуны өмчийн газар”-ын дарга Н.Чинбат нь ШУА, ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, БХИС, МТҮП, ЭЗШУИС, Шинэ Монгол Технологийн […]
“Google” компанийн ахлах инженер Б.Баттулгын эх орондоо үүсгэн байгуулсан старт ап компанийн “YMOMENT” бүтээгдэхүүн дэлхийн тавцанд өрсөлдөхөд бэлэн болжээ. “YMOMENT” нь Youtube дээр байгаа дурын видео бичлэгнээс өөрт таалагдсан хором мөчүүдийг 4,8,12 секундын урттай момент буюу бичил видеог хялбар байдлаар үүсгэж, бусадтай хуваалцах цоо шинэ шийдэл бүхий сүлжээ юм байна. YMOMENT.com-ийг ашигласнаар хэрэглэгчид залхмаар урт видеог биш түүний оргил хэсгүүдийг […]
Мэдээллийн технологийн үндэсний парк нь инкубатор компаниуддаа зориулж тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаа оюуны өмчийн талаарх мэдлэг олгох зорилго бүхий цогц сургалтаа “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ач холбогдол” сэдвийн хүрээнд 2015 оны 7 сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг оюуны өмчийн эрхзүйн чиглэлээр мэргэшсэн Ай Ти Консалтинг ХХК-ий захирал Д.Дэлгэрцоо удирдан зохион […]
Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн бүх иргэдэд техникийн боловсрол, цахим бичиг үсгийн боловсрол, мэргэжлийн бэлтгэл олж авах боломжийг нь хангах, түүнийг нэмэгдүүлэх, сургалтуудад тэгш оролцохыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, компьютерийн сургалтыг тогтмол, тасралтгүй зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь ЕБС-д боловсрол эзэмшиж чадаагүй, танхимын сургалтаар сурч боловсрох […]