Мэдээ, үйл явдал

Монгол залуус Цахиурын хөндийг зорилоо

МТҮП-ын инкубатор компани болох “Алкэмист Техноложис” ХХК-ий залуус дэлхий дахинаа алдартай АНУ-ын “Силикон Валли”-д ажиллах, санхүүжилт босгох зэрэг тал бүрийн гарц монголчуудын өмнө нээлттэй байгааг таниулах, өөрсдийгөө сургах, мэдлэг хуримтлуулах цаашлаад бизнес хамтрагчаа олох зорилготойгоор Монгол улсаа төлөөлөн СанФранциско хотыг зорилоо. Өнөөгийн технологийн шинжлэх ухааны өлгийн нутаг нь яах аргагүй Цахиурын хөндий буюу Силикон Валли юм. Манай дэлхийн хамгийн том […]


“Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын III чуулган” зохион байгуулагдах гэж байна

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган” 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Мэдээллийн технологийн үндэсний парк-д зохион байгуулагдах гэж байна. “Дэлхийд танигдъя” уриатай энэхүү чуулганыг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/, Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/ зэрэг […]


Мэдээллийн технологийн ”Оны хүн-2015”- Хэний хэн бэ?

Мэдээлэл холбооны технологийн өнөөгийн хөгжил, ололт нь дэлхий даяар эдийн засаг, хүний нийгмийн хөгжлийг дэмжигч гол хүчин зүйл болж, бидний амьдралд салшгүй хэсэг болон улам ихээр нэвтэрсээр байгаа билээ. Энэ цаг үетэй уралдан “Монголын Хөгжлийн Гарц” (МХГ) төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр дөч гаруй жилийн түүхэн замнал бүхий мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, […]


Ажлын санал солилцох уулзалт боллоо

МТҮП нь Аж үйлдвэрийн салбараас Аутсорсингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар инкубатор компаниуддаа сургалт, семинар, уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаа  “Хуванцарын хагас дамжуулалтыг бүрэн автоматжуулах” төслийн ажилд инкубатор компаниудыг татан оролцуулах зорилгоор “Ажлын санал солилцох” уулзалтыг 2015 оны 10 сарын 30-нд МТҮП-ын 302 тоот танхимд зохион байгууллаа. Тухайн төслийг эхлүүлэгч “Ганжиг” ХХК-ийн захирал  Ш.Ганцэцэг нь зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй хуванцар бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж улмаар хагас автомат дамжлагыг […]


Нээлттэй лабораторид “Maker’s space” 3D принтерийн лаб шинээр нээгдлээ

  • 2015-10-29
  • Уншсан:5229
  • Tags:

МТҮП нь “Силикон хаус” төслийн хүрээнд Эмбеддэд системийн лабораторийг байгуулсан. Энэхүү лаб-ийн үйл ажиллагааг тэлж Нээлттэй лаборатори хэлбэрээр өргөтгөн, өнөөдөр “Maker’s Space” 3D принтер бүхий лабораторийг шинээр нээн, ашиглалтанд орууллаа. Нээлттэй лаборатори нь хийж, бүтээх сонирхолтой залуучуудад судалгаа&хөгжүүлэлт, туршилт, зүгшрүүлэлт хийх, ижил зорилго сонирхолтой залуустай түншлэх, илүү ихийг бүтээх өргөн боломж олгох юм. Энэ нь хувь хүний хөгжилд төдийгүй улс орны, цаашлаад […]


Салбарын байгууллагууд