Мэдээ, үйл явдал

МТҮП-д 20 сая төгрөгийн шагналын сантай “Smart Mongolia -2014” фестивал эхэлж байна.

  • 2014-12-11
  • Уншсан:4399

Монголд мэдээллийн технологийн чиглэлээр 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “SMART MONGOLIA-2014” фестивал яг одоо буюу 12-р сарын 11,12-ны өдрүүдэд МТҮП дээр нээлттэй болж байна. Фестивалыг сонирхсон хүн бүрт арга хэмжээ нээлттэй байх ба хүрэлцэн ирсэн хэн бүхнийг public service, business, education&life style, game, entertainment etc зэрэг сүүлийн үеийн өндөр технологийн цахим гайхалтай орчин угтах болно. ШУТИС-ийн МХТС-ийн Mobile ICT […]


Мэдээллийн технологийн инкубаторын 21 дэх удаагийн сонгон шалгаруулалт амжилттай болж өнгөрлөө

  • Сувд
  • 2014-12-10
  • Уншсан:2634

Мэдээллийн технологийн инкубаторын 21 дэх удаагийн элсэлтийг 2014 оны 1-р сарын 10-нд амжилттай зохион байгууллаа. Энэ удаа Мэдээллийн технологийн үндэсний паркад Эмбеддэд систем хөгжүүлэлт, Компьютерийн дүрслэлийн лабораториуд байгуулагдаж байгаатай холбогдуулан тэр чиглэлээр ажиллах компаниудыг түлхүү оролцуулсан билээ. Бүгд 6 компани, 2 иргэн сонгон шалгаруулалтанд хамрагдсанаас Хайрхан семикондакторс ХХК, Интер актив систем ХХК, Cebtion ХХК, EASS ХХК, We can do systems […]


ITPEC-ийн Олон улсын асуулт боловсруулагчдын уулзалт болж өндөрлөлөө.

  • Уншсан:3031

2014 оны 6 сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд ITPEC-ийн Олон улсын асуулт боловсруулагчдын уулзалт 18 дахь удаагаа болж өндөрлөлөө. Тус уулзалтанд нийт 8 орны 27 оролцогч оролцсон бөгөөд 2014 оны намрын МТИШ-нд нэр дэвшиж буй асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгарууллаа. Мөн уулзалтанд оролцогчид МТҮП-ын Силикон хаус төслөөр шинээр байгуулагдсан номын сан, сургалтын төв, эмбеддэд системийн лаборатори, компьютер вишн лабораторуудтай танилцлаа.


Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 9 дэх удаагийн удирдлагуудын уулзалт-2014

  • Уншсан:2798

МТҮП нь 2002 оноос эхлэн  Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг  ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компаниудыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц  дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байна. Бид харилцан туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,  хөгжлийн загварыг нэвтрүүлэх, […]


МТҮП-д МТҮП болон инкубаторын компаниудын хооронд “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдах гэж байна

  • 2014-12-08
  • Уншсан:5145
  • Tags:

МТҮП нь 2014.12 сарын 13,14-нд МТҮП болон инкубаторын компаниудтай хамтран “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ” спортын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Зорилго: Тэмцээн нь ажилтан, албан хаагчдын хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд 10 багийн нийт 75 тамирчид өрсөлдөх болно. Тэмцээн нь дараах төрлөөр зохион […]


Салбарын байгууллагууд