МТҮП-ын инкубаторын 50 дахь удаагийн элсэлтийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаад хамгийн анх 2013 онд элсэлтээ авч байсан “Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” хөтөлбөрийн элсэлтийг зарлан шалгаруулалт явуулснаараа онцлог боллоо. Хоёр дахь удаагаа элсэлтээ авч буй тус хөтөлбөрийн шалгаруулалтад оролцогчдын материалыг 2024 оны 02-р сарын 17-ноос 2024 оны 02-р сарын 26-ны өдрүүдэд хүлээн авч материал тус бүрийг лацдан шалгаруулалтын үеэр […]
Энэ удаагийн хагас жилийн үнэлгээнд 43 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Дижитал Оракл Монголиа” ХХК, “Хонмоно Комикс” ХХК нь III хагас жилийн үнэлгээнд оролцлоо. Хагас жилийн үнэлгээгээр өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, тэдгээрийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцуулж шүүгчдээс үнэтэй зөвлөгөө, мэдээллийг авлаа. 2 компани үнэлгээнд оролцож шүүгчдийн нэгдсэн дүнгээр тэнцсэн үзүүлэлтээр инкубаторын хөтөлбөрийг цаашид […]
“Цэлмэг Технологийн Бүрэн Дунд Сургууль”-н /Tselmeg Tech School/ ахлах ангийн сурагчид сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд Мэдээлэл, технологийн үндэсний паркын үйл ажиллагаатай танилцлаа.Сурагчдад зориулан МТҮП-ын Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн Венч брокер С.Номин байгууллагын танилцуулга, инкубаторын хөтөлбөр, шалгалт, сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус тус танилцуулав. Мөн МТҮП-ын инкубаторын хөтөлбөрт хамрагдаж буй стартап компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлөвлөгөөтэй товч танилцсанаас […]
АНГИЛАЛ 1: “Бизнес стратеги болон төслийн удирдлагын сургалт” МТ-ийн инженерийн суурь мэдлэгтэй боловч МТ-ийн удирдлагын түвшинд ажиллахаар өөрийгөө бэлтгэж байгаа мөн МТ-ийн суурьтай бизнес хийж байгаа хүмүүст зориулсан сургалт. Эзэмших ур чадвар: Бизнесийн стратеги, төслийн удирдлагын мэдлэг, хэрэглэгчийн шаардлага гаргах, үйлчилгээний удирдлагын мэдлэгийг олгоно. Үргэлжлэх хугацаа: 2024 оны 04 сарын 04-05-ны өдрүүдэд 12:00 – 17:30 цагийн хооронд (30 минутын завсарлагатай) […]
МТҮП нь “Эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” хөтөлбөрийг 2013 онд анх зарлаж байсан. Хоёр дахь удаагаа зарлаад буй тус шалгаруулалтад оролцох хүсэлтэй бүртгүүлэгчид олон байгаа учир технологид суурилсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ боломж олгон сонгон шалгаруулалтын хугацааг долоо хоногоор сунгалаа. Элсэлтийн материал хүлээн авах хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 21-28-ний өдрийг дуустал ажлын цагаар (08:30-17:30) Мэдээлэл, технологийн үндэсний паркын 222 тоот өрөөнд […]