Мэдээ, үйл явдал

“Виртуал инкубатор”-ын гишүүнд “МаМа Апп”-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан элслээ

Манай “Виртуал инкубатор”-ын 4 дэх гишүүнээр “МаМа Апп”-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан элсэж, инкубаторын үйлчилгээний гэрээг 2016 оны 6-р сарын 13-ны өдөр байгуулж,  виртуалын 5 багц үйлчилгээ авах эрхтэй боллоо.   Э.Жавхланы ээжүүдэд зориулсан анхны монгол аппликэйшн “МаМа Апп”-ыг хөгжүүлэх бизнес санаа гэртээ хүүхдээ харж байхдаа хэрэгцээнээс үүдэлтэйгээр 2016 оны 1 сард төрсөн байна. Залуу ээж Э.Жавхлан маань өнгөрсөн 5 сарын хугацаанд […]


“Game Accelerator” буюу хурдасгуур хөтөлбөрт бүртгэж байна

МТ-ШУП-ийн “TechGer founders’ space” нь үйл ажиллагааныхаа хүрээнд “Game Accelerator” буюу хурдасгуур хөтөлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 20-оос Тоглоом хөгжүүлэгч залуусынхаа дунд зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөр нь Тоглоом хөгжүүлэгч залуучуудын шинэ санаа, бүтээлийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Хамрагдахыг хүссэн хүмүүс доорх линкээр орж бүртгүүлнэ үү.http://goo.gl/forms/pt0UHi9Ci6DWCMDy1


Мэдээллийн технологийн инкубаторын компаниудын хагас жилийн тайланд үнэлгээ хийлээ.

  • 2016-06-10
  • Уншсан:3200

МТҮП-ийн Ерөнхий захирлын 2016 оны 06 сарын 0-ны өдрийн 1а-041 тоот тушаалаар инкубаторын  26 дахь сонгон шалгаруулалтаар элсэн орсон компаниудын хагас жилийн тайланд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх ажлыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон зохион байгууллаа. Энэ удаа МТ-ийн инкубаторын 26 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Хабул электроникс” ХХК, “Гөүсмарт ТМ” ХХК, “Мосс” ХХК, “Наномэп” ХХК, “Анрид” ХХК, “Айхотел” ХХК  /1-р […]


University of Michigan, Pennsylvania State University, ШУТИС-ийн оюутнууд “Оюутан инкубатор”-т бойжино

МТҮП-ийн МТ-ийн инкубаторын 29 дэх удаагийн сонгон шалгаруулалтын “Оюутан бизнес инкубатор-2016” хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалт 2016 оны 06-р сарын 10-нд зохион байгуулагдаж, инкубаторт бойжигчоо тодрууллаа. Оюутны ширээнээс гарааны бизнесээ эхлүүлж шинэ, шинэлэг санаагаа инноваци болгох зорилго, хүсэл тэмүүлэлтэй оюутнууд “Өнгөлгөөний эко чулуун хавтан үйлдвэрлэх Монгол технологи”, “Ухаалаг хэтэвч Апп”, “Хөтөч”, “Модны унасан навчаар барилгын эко материал үйлдвэрлэх”, “Your Taxi App” […]


6 сарын “Silicon House Pitch Day” тэмцээн боллоо

Хөгжүүлэгч, бүтээгч, шинийг санаачлан хэрэгжүүлэгч хүн бүхэн хамрагдах боломжтой “Silicon House Pitch Day” тэмцээний 6 дугаар сарын арга хэмжээ 2016 оны 06 сарын 09-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Pitch #1 Э.Өсөхбаяр -“Хөтөч төсөл” Pitch #2 Д.Цэлмэг- “Цахим зохиолын блог” Pitch #3 С.Ууганбаяр-“Soyombo төсөл” Pitch #4 С.Лхамсүрэн -“Ухаалаг хэтэвч апп” Pitch #5 Мягмарнаран- “Save the world” game Pitch #6 […]


Салбарын байгууллагууд